Өмнөд Солонгосын Засгийн газар

Өмнөд Солонгосын Засгийн газар- Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулиар байгуулагдсан БНСУ-ын үндэсний Засгийн газар бөгөөд тус улсын хууль тогтоох болон шүүх засаглалаас гадна оршдог гүйцэтгэх засаглал нь юм. БНСУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тус улсын гүйцэтгэх засаглалын дээд албан тушаалтан бөгөөд түүний дараагаар Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нар шат дараалан ордог байна.

БНСУ-ын Засгийн газрын сүлд

Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын салбарууд үндсэндээ үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ч гүйцэтгэх засаглалын янз бүрийн яамд орон нутагт чиг үүрэг гүйцэтгэдэг. Орон нутгийн засаг захиргаа нь хагас бие даасан байдалтай бөгөөд гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлээ хадгалдаг. Шүүх засаглал нь үндэсний болон орон нутгийн түвшинд ажилладаг. Өмнөд Солонгосын Засгийн газрын бүтцийг БНСУ-ын Үндсэн хуулиар тогтоож өгдөг байна. Энэхүү баримт бичиг нь 1948 онд анх хэвлэгдсэнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэгдсэн хэдий ч олон нийтлэг шинж чанаруудаа хадгалаж үлджээ.

Яамдууд

засварлах

Одоогоор Өмнөд Солонгосын Засгийн газар 18 яамдаас бүрэлддэг байна. Эдгээр Яамдын 18 сайдыг Ерөнхийлөгч томилдог бөгөөд Ерөнхий сайдад шууд захирагддаг байна. Нэмж дурдахад Ерөнхий сайд болон салбар яамны сайдад тайлагнадаг харьяа агентлагууд байдаг. Прокурорын газрыг сайдын түвшний Ерөнхий прокурор удирддаг бөгөөд бусад салбар агентлагуудыг дэд сайдын түвшний комиссар тэргүүлдэг байна.

Өмнөд Солонгосын Сангийн сайд болон Боловсролын сайд нар хуулиараа БНСУ-ын Шадар сайдын албан тушаалыг хашдаг байна.

Ерөнхий сайд албахн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд шадар сайд түүнийг оролдог бөгөөд аль аль нь үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл Ерөнхийлөгч сайд нараас Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх сайдыг томилдог журамтай байна.

Яамдын жагсаалт

засварлах
  • 1. Эдийн засаг, Сангийн яам- Ministry of Economy and Finance (기획재정부; 企劃財政部)
    • Үндэсний татварын газар- National Tax Service (국세청; 國稅廳)
    • Солонгосын Гаалийн газар- Korea Customs Service (관세청; 關稅廳)
    • Төрийн худалдан авах ажиллагааны алба- Public Procurement Service (조달청; 調達廳)
    • Солонгосын Статистикийн газар- Statistics Korea (통계청; 統計廳)
  • 2. Боловсролын яам- Ministry of Education (교육부; 敎育部)
  • 3. Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам- Ministry of Science and ICT (과학기술정보통신부; 科學技術情報通信部)
  • 4. Гадаад хэргийн яам- Ministry of Foreign Affairs (외교부; 外交部)
    • Хилийн чанад дахь солонгосчуудын агентлаг- Overseas Koreans Agency (재외동포청; 在外同胞廳)
  • 5. Нэгдлийн яам- Ministry of Unification (통일부; 統一部)
  • 6. Хууль зүйн яам- Ministry of Justice (법무부; 法務部)
    • Ерөнхий прокурорын газар- Supreme Prosecutors' Office (검찰청; 檢察廳)
  • 7. Үндэсний батлан хамгаалах яам- Ministry of National Defense (국방부; 國防部)
    • Цэргийн боловсон хүчний удирдах газар- Military Manpower Administration (병무청; 兵務廳)
    • Батлан ​​​​хамгаалахын хөтөлбөрийн удирдах газар- Defense Acquisition Program Administration (방위사업청; 防衛事業廳)
  • 8. Дотоод хэрэг Аюулгүй байдлын яам- Ministry of the Interior and Safety (행정안전부; 行政安全部)
    • Үндэсний Цагдаагийн агентлаг- National Police Agency (경찰청; 警察廳)
    • Үндэсний гал түмэр унтраах агентлаг- National Fire Agency (소방청; 消防廳)
  • 9. Эх орончид болон ахмад дайчдын асуудал эрхлэх яам- Ministry of Patriots and Veterans Affairs (국가보훈부; 國家報勳部)
  • 10. Соёл, спорт, аялал жуулчлалын яам- Ministry of Culture, Sports and Tourism (문화체육관광부; 文化體育觀光部)
    • Соёлын өвийн захиргаа- Cultural Heritage Administration (문화재청; 文化財廳)
  • 11. Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн хөгжлийн яам- Ministry of Agriculture, Food and Rural Affairs (농림축산식품부; 農林畜産食品部)
    • Хөдөөгийн хөгжлийн захиргаа- Rural Development Administration (농촌진흥청; 農村振興廳)
    • Солонгосын ойн газар- Korea Forest Service (산림청; 山林廳)
  • 12. Худалдаа, Аж үйлдвэр, эрчим хүчний яам- Ministry of Trade, Industry and Energy (산업통상자원부; 産業通商資源部)
    • Оюуны өмчийн газар- Korean Intellectual Property Office (특허청; 特許廳)
  • 13. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам- Ministry of Health and Welfare (보건복지부; 保健福祉部)
    • Онцгой байдлын урьдчилан сэргийлэх, хянах газар- Korea Disease Control and Prevention Agency (질병관리청; 疾病管理廳)
  • 14. Байгаль орчны яам- Ministry of Environment (환경부; 環境部)
    • Цаг агаарын байдлын захиргаа- Korea Meteorological Administration (기상청; 氣象廳)
  • 15. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам- Ministry of Employment and Labor (고용노동부; 雇用勞動部)
  • 16. Хүйсийн тэгш байдал, гэр бүлийн яам- Ministry of Gender Equality and Family (여성가족부; 女性家族部)
  • 17. Газар, дэд бүтэц, тээврийн яам- Ministry of Land, Infrastructure and Transport (국토교통부; 國土交通部)
    • Үндэсний хот байгуулалтын Үндэсний агентлаг- National Agency for Administrative City Construction (행정중심복합도시건설청; 行政中心複合都市建設廳)
    • Saemangeum хөгжил, хөрөнгө оруулалтын агентлаг- Development and Investment Agency (새만금개발청; 새萬金開發廳)
  • 18. Далай тэнгис, загас агнуурын яам- Ministry of Oceans and Fisheries (해양수산부; 海洋水産部)
    • Солонгосын далайн эргийн хяналтын газар- Korea Coast Guard (해양경찰청; 海洋警察廳)
  • 19. Жижиг дунд үйлдвэр, стартапын яам- Ministry of SMEs and Startups (중소벤처기업부; 中小벤처企業部)