Өлзийхутагийн Содгэрэл

Бизнесийн хүн

Өлзийхутагийн Содгэрэл (English: Sodgerel Ulziikhutag; born 12 June 1984) нь Монголын бизнес эрхлэгч эмэгтэй. Тэрээр BURO.[1] олон улсын дижитал сэтгүүлийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, Ерѳнхий захирал, мѳн Вэлин ХХК (Velin)- хэвлэл мэдээлэл, креатив агентлагийн Ерѳнхий захирал юм.

Өлзийхутагийн Содгэрэл
Төрсөн1984 оны 6 сарын 12 (1984-06-12) (40 настай)
МэргэжилBURO. Mongolia-гийн үүсгэн байгуулагч, Ерѳнхий захирал. Вэлин ХХК (Velin)- хэвлэл мэдээлэл, креатив агентлагийн Ерөнхий захирал.
ХаньЗоригтын Тэмүүн
Хүүхэд1

Ерөнхий мэдээлэл

засварлах

Содгэрэл 1984 онд Эрдэнэт хотод төрсөн. Түүний аав В.Өлзийхутаг нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах Фабрикт орлогч даргаар, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д Техникийн хэлтсийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан.

Содгэрэлийн нөхрийг Зоригтын Тэмүүн гэдэг бөгөөд тэрээр MZT Enterprise LLC-ийн захирал. Тэд 2009 онд гэрлэж, дундаасаа нэг хүүхэдтэй.

Боловсрол

засварлах

Содгэрэл 2012 онд АНУ-ын George Mason их сургуулийн Нийгмийн бодлого болон Засаглал сургуульд суралцаж, "Олон улсын харилцаа болон нийгмийн бодлого" мэргэжлээр төгссөн.

Үйл ажиллагаа

засварлах
  • 2001 оноос фото модель.
  • 2014 оноос Вэлин ХХК болон Velin Creative Agency Ерөнхий захирал.
  • 2015 онд Олон улсын BURO. Mongolia дижитал сэтгүүлийн Ерөнхий захирал. BURO. вебсайт[2] нь хувцас загвар, гоо сайхан, энтертэйнмент болон орчин үеийн амьдралын хэв маягийн талаар нийтэлдэг.
  • 2016 оноос Мөнхчулуун Сангийн удирдах зөвлөл.
  • 2017 онд Mongolia’s Next Top Model шоуны 1-р улиралд Ерөнхий Продюсер.
  • 2019 оны аравдугаар сард Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны (MPDU) Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа.
  1. "BURO. Global". Эх хувилбараас архивласан: 2021-10-22. Татаж авсан: 2021-10-20.
  2. BURO. Mongolia