Өгөгдлийн сангийн бүртгэл
Өгөгдлийн сангийн бүртгэл (лог) нь заримдаа гүйлгээний бүртгэл (лог) гэж нэрлэгддэг, өгөгдлийн сангийн удирдлагын тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Өгөгдлийн сан дахь аппликешний бүх өөрчлөлтүүдийг бүртгэлд (лог) тогтмол бичдэг. Энэ мэдээллийг ашиглан мэдээллийн сангийн удирдах систем нь өгөгдлийн санд ямар өөрчлөлт оруулахыг хянах боломжтой болно. Цаашлаад буцаах болон сэргээх үйл ажиллагаа нь өгөгдлийн сангийн бүртгэлийг өгөгдлийн санг тодорхой цэг дээр цаг хугацаанд нь шинэчлэх боломжийг олгодог.
Өгөгдлийн сангийн бүртгэл (лог) үүсгэх арга нь ӨСУС-ээс хамаарч өөр өөр байдаг. Зарим нь мэдээллийн баазын системийн төвшин дэх бүртгэл, бусад нь мэдээллийн баазын системд бий болсон өгөгдлийн сан бүрийн мэдээллийн баазын логийг тодорхойлно. ӨСУС-ээс хамааран мэдээллийн баазын бүртгэл(лог) хэд хэдэн файлаас бүрдэж болно.