Үүрсээ харцага (Accipiter badius), урьд Үүрсээ харцгай гэж байсан, нь Харцгайнхан овгийн махчин шувуу юм.

Үүрсээ харцага
Улаан нүдтэй эрэгчин
Улаан нүдтэй эрэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан (эсвэл Шонхортон.)
Овог: Харцгайнхан
Төрөл: Accipiter, Харцага
Зүйл: A. badius
Латин нэр
Accipiter badius
Gmelin, 1788
Залуу харцага
Үүрэндээ хооллож байна.

Тэд Азийн өмнөд хэсэг, ялангуяа Энэтхэг, Африк, Сахарын цөлийн бүсэд өргөн тархжээ. Модонд үүрээ засах бөгөөд жил бүр шинэ үүр барьж 3-7 өндөг гаргадаг.


Үүрсээ харцага 26-30 см урт, богино өргөн далавч, урт сүүлтэй. Энэ нь нисэж байх үед түргэн чиглэлээ өөрчлөхөд зохицсон байна.


Нас бие гүйцсэн харцага цайвар саарал нуруу, улаавтар нарийн судлуудтай цагаан цээж, хэвлийтэй. Эмэгчин нь биеэр илүү том байх ба бусдаар адил зүстэй юм. Залуу үүрсээ харцага бор нуруу, бор толботой цагаан цээж, хэвлийтэй.

Тэдний гол идэш нь гүрвэл, жижиг шувууд болон хөхтөн болно.


Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Accipiter badius – Викимедиа зураг, бичлэг, дууны сан