Цэргийн албан хаагчийн байлдааны үүрэг нь түүний байлдааны талбар дээр эзлэх байр суурь, хүлээх хариуцлагын илэрхийлэл байна. Иймээс байлдааны үүргийг нэгдүгээрт, ямар нэг хоёрдмол утгагүйгээр, яв цав зөв ойлгосон байх учиртай. Хоёрдугаарт, байлдааны үүргийн мөн чанар, агуулга нь ахлах захирагчийн санаа бодлыг зөв тусгасан байх ёстой. Авсан байлдааны үүргийг судлах үедээ, цэргийн алба хаагч нь: - Тасгийн захирагчийн санаа бодлыг ойлгох; - Тасгийн захирагчийн санаа бодолд өөрийн эзлэх байр, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг мэдэх; - Авсан үүргээ биелүүлэхэд, өөрийн ажиллагааны чиглэлд бусад галын хэрэгслэлээр хэрэгжүүлэх үүрэг, түүний үр дүнгийн үзүүлэх нөлөөг ойлгох ёстой. Энэ нь үүрэг өгсөн захирагч, авсан цэргийн алба хаагч нар болох гэж буй байлдааны талаар адил ойлголттой болж, цаашид байлдааныг нэг бодлогоор явуулах ажиллагааг хөнгөвчлөнө.