Үүл
Ус ба химийн янз бүрийн бодисуудын дуслууд болон тэдгээрийн хөлдсөн талстуудын (мөс) дэлхийн агаар мандалд хөвөх, нүдэнд үзэгдэх бөөгнөрөлийг цаг уур судлалд (метеорологи) үүл (олон тоо үүлс) гэж нэрлэдэг.[1] Үүлийг, үүлний физикт (метеорологийн нэгэн салбар) аерозоль гэж мөн нэрлэдэг. Дэлхий дээрх далай тэнгис, гол мөрний ус ууршин дэгдэх ба хүйтэн орчинд очоод нэгдэн усан дуслууд ба мөсөн талстууд үүсгэнэ. Эдгээр 0.01мм голчтой дусал талстууд хэдэн тэрбумаараа нийлж байж нүдэнд харагдах үүл бий болгодог аж.
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | үүлэн |
монгол кирилл. | үүл |
халимаг кирилл. | үүлн |
Агаар мандалын доод суурь гурван давхрагын (нийтэд нь гомосфер гэх) агаар хөрөх болон тэдгээрт усны уур нэмэгдэх (дэлхийн гадаргуугаас ус уурших) хоёр процессийн аль нэг эсвэл хоюл зэрэг (хослон) явагдсанаас дэлхийн гадаргуу орчмын үлүүд үүсэх шалтгаан болно. Тропосферт (агаар мандалын хамгийн доод давхрага) ус тодорхой хэмжээнд ханаад ирмэгц тунадас болон дэлхийн гадаргууд унана; виграгаас бусад тохиолдолд; вигра нь тунадас болон унах боловч газрын гадаргууд хүрэлгүй ууршидаг. Маш өндөрт буюу стратосфер ба мезосферт үүссэн үүлүүд усны дуслууд эсвэл талстуудыг гадагшлуулах (дунадас өгөх) чийгийг агуулдаггүй.
Дэлхийн агаар мандалын хамгийн доод давхрага болох тропосфер дахь үүлүүд нь Люк Ховардын шаталбарын дагуу өөр өөрийн латин нэртэй байдаг. 1802 онд нэвтэрсэн энэ шаталбар нь тропосферийн үүлүүдийг (аерозолуудыг) хэд хэдэн физик хэлбэр болгон ангилах орчин үеийн олон улсын системийн суурь болсон. Хожим үүлний суурь дэлхийн гадаргуугаас алслагдах өндөрөөс хамааруулан дахин доод итэгийн, дунд итэгийн ба дээд итэгийн гэдэг ойлголтыг нэмж, физик хэлбэр ба өндөрлөгөөс хамаарсан нийлмэл төрөлжүүлэлтийг хийсэн. Үүл нь босоогоороо доод, дунд ба дээд итэгийн хоёр эсвэл гурвууланг нь хамарч байвал тийм үүлийг тусгай бүлэг эсвэл дэд бүлэгт хамруулдаг.
Тропосферийн үүлүүд
засварлахФизик бүтэц ба үүслийн процессуудаас хамааруулан үүлүүдийг таван физик хэлбэрт хувааж болно. Эдгээр хэлбэрүүд нь ихэвчлэн хиймэл дагуулын анализад ашиглагддаг.
Тропосфер дахь үүлүүдийг физик хэлбэр ба өндөрлөг хоёроос хамаарсан нийлмэл төрөлд ангилдаг. Өндөрлөгийн алслалтын хэмжээ нь тухайн газар зүйн бүс, өргөрөгөөс хамааран өөрчлөгдөнө. Доод, дунд ба дээд итэг гэх өндрөөс хамаарсан ойлголт ба уламжлалт арван хэлбэрийг уялдуулан нийлмэл төрөлжүүлэлтийг хийсэн ба энэ төрөлжүүлэлтэд босоо хэлбэржилтийн үүлүүд хамаарахгүй. Хоёроос дээш итэгийг хамрах босоо хэлбэржилтийн үүлүүдийг тусгай бүлэг эсвэл дэд бүлэгт хамруулдаг. Эсвэл стандарт итэгд тусгай тайлбартайгаар багтаадаг.
Үүлний ангилал
засварлахҮүл нь агаарын урсгалын хурд болон зүг чиг, усны дуслын хэмжээ, хэрхэн бөөгнөж цугласан гэх мэтээс шалтгаалж олон янзын төрөл байна. Үүлийг хэр өндөрт байгаагаас шалтгаалж ангилах ба дээд үзүүр биш доод сууриар өндрийг тодорхойлно. Дараах ерөнхий 3 төрөл байна:
Үүл нь агаарын урсгалын хурд болон зүг чиг, усны дуслын хэмжээ, хэрхэн бөөгнөж цугласан гэх мэтээс шалтгаалж олон янзын төрөл байна. Үүлийг хэр өндөрт байгаагаас шалтгаалж ангилах ба дээд үзүүр биш доод сууриар өндрийг тодорхойлно. Дараах ерөнхий 3 төрөл байна:
- Бөөн үүлс- cumulus (нам)
- Давхарласан үүлс-stratus (дундаж)
- Сэмжин үүлс-cirrus (өндөр)
- Nunu.S<3
Эшлэл
засварлах- ↑ "Weather Terms". National Weather Service. Татаж авсан: 21 June 2013.