Үржингийн Байгалмаа
Үржингийн Байгалмаа (1968 онд төрсөн -) - Анагаах ухааны доктор (Ph.D), хүний их эмч. Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмчилгээ болон эм тан хэрэглэх талаар 30 жилийн дадлага туршлагтай хүний их эмч, судлаач.
Намтар
засварлах1981-1987 онд Анагаах ухааны их сургуульд сурч төгссөн. Дээд сургуулиа төсгөөд Хужирт рашаан сувилалд их эмчээр очиж ажлын гараагаа эхлүүлсэн.
1989-1992 онд Ардын эмнэлэгийн хүрээлэнд эмч.
1992 онд Ардын эмнэлгийн хүрээлэнгээс Польш руу томилолтоор явуулсан.
1994 оноос хойш Польшид уламжлалт эмчээр ажиллаж амьдарч байна.
Улаанбаатар хотод 1994 онд "Хутай билиг" уламжлалт ба дотрын эмнэлэг үүсгэн байгуулсан.
Тэрээр орчин үеийн болон Монголын уламжлалт анагаах ухаан хоёрыг онол болон практикийн түвшинд харьцуулан судалдаг.
Бүтээл
засварлах- “Эрүүл энх урт наслахын нууц” /1997 он/,
- "Монголын уламжлалт анагаах ухааны түүх" /Х.Хонгорзулын хамт/,
- "Монголын уламжлалт анагаах ухааны оношлогоо" /2006 он/,
- "Монгол эмчийн тэмдэглэл" /2015 он/.