Үндсэн харилцан үйлчлэл
Физикийн шинжлэх ухаанд үндсэн харилцан үйлчлэл буюу үндсэн хүчнүүд нь дахиад үндсэн харилцан үйлчлэл болон задрагдаж буурдаггүй харилцан үйлчлэлүүдийг хэлнэ. Одоогоор бидэнд танигдсан дөрвөн суурь харилцан үйлчлэлүүд бий.
Татах хүчний болон цахилгаан соронзон харилцан үйлчлэлүүд нь урт-хэмжээний хүчнүүд үүсгэх ба эдгээр хүчнүүдийг бидний өдөр тутмын амьдралд шууд харж болно. Сул болон хүчтэй харилцан үйлчлэлүүд нь өчүүхэн жижигхэн, атомыг бүрдүүлэгчтэй тэнцхээр хэмжээний хүчийг үүсгэдэг ба атомын доторх цөмийн харилцан үйлчлэлийг хариуцдаг.
Зарим эрдэмтэд тав дахь хүч оршиж байж магадгүй гэж онол дэвшүүлсэн боловч эдгээр нь зөвхөн таамаглал юм. Гэвч, тав дахь хүч нь Хиггийн Орчин-той ойролцоо, өмнөх дөрвөн хүчнүүдийн нийлмэлээс үүссэн Скялар хүрээ байх боломжтой.
Одоогоор танигдсан үндсэн харилцан хүчнүүд нь математикийн хувьд хүрээ гэж тодорхойлогдож болно. Эйнштейн-ий харьцангуйн ерөнхөө онолоор тодорхойлбол, таталцлын хүч нь орон зайн цаг хугацааны муруйлттай холбоотой.