Үлсан
(Үлсань-с чиглүүлэгдэв)
Үлсан (сол. 울산, 蔚山), албан ёсоор Үлсан их хот нь 1.1 сая гаруй хүн амтай, Өмнөд Солонгосын долоо дахь том их хот юм. Тус орны зүүн өмнөд хэсэгт, өмнө талаараа Пүсань, хойд талаараа Гёнжү, зүүн талаараа Япон тэнгис (Дорнод тэнгис)-ээр хүрээлэгдэн оршино.
Үлсан
울산시 | |
---|---|
галиглал | |
• Хангыл | 울산광역시 |
• Ханжа | 蔚山廣域市 |
• Шинэ латинчлал | Ulsan gwang-yeoksi |
• Маккьюн–Райшауэр | Ulsan gwangyŏksi |
Улс | Өмнөд Солонгос |
Аймаг | Ённам |
Дүүрэг | 5 (1 хошууг оруулан) |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга–Зөвлөл |
• Хотын дарга | Ким Дугём (Ард түмний хүч) |
• Биет | Үлсан Хотын Зөвлөл |
Газар нутаг | |
• Нийт | 1,057.136 км2 (408.162 бээр2) |
Хүн ам (10 сар, 2022) | |
• Нийт | 1,111,707 |
• Байр | Солонгост 8-д |
• Нягтрал | 1,100/км2 (2,700/бээр2) |
• Аялга | Кёнсан |
Иргэдийн нэршил | Үлсанчууд |
ДНБ | |
• Total | ₩ 86 их наяд $ 69 тэрбум (2022) нэг хүнд ноогдох $ 63,017 (2023) |
Бүсийн дугаар | +82-52(2) |
ISO 3166 код | KR-31 |
Цэцэг | Лийр цэцэг |
Мод | Гинкго |
Шувуу | Цасч дэглий |
Вэб сайт | Албан ёсны цахим хуудас (Англи хэлээр) |
Үлсан хотод Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн гол хөдөлгөгч хүч болох Үлсан Аж Үйлдвэрийн Дүүрэг байх бөгөөд түүнд дэлхийд томд тооцогдох Хьюндай Мотор корпорацийн автомашин угсрах үйлдвэр[2], Хьюндай Хүнд Үйлдвэр корпорацийн хөлөг онгоцны үйлдвэр[3], СК Энерги корпорацийн нефть боловсруулах үйлдвэр байдаг[4]. 2008 оны байдлаар Үлсан хотын нэг хүнд ногдох ДНБ $63,817 байсан нь Өмнөд Солонгостоо хамгийн өндөр үзүүлэлт юм[5].
Мөн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ "2022년 지역소득(잠정)". www.kostat.go.kr.
- ↑ [1]
- ↑ http://www.ohmynews.com/NWS_Web/view/at_pg.aspx?CNTN_CD=A0001214440
- ↑ http://pda.ulsan.go.kr/Common/Detail.neo?id=U0010711[permanent dead link]
- ↑ Өмнөд Солонгосын мужууд ДНБ-ээр өгүүллийг үзнэ үү.
Цахим холбоос
засварлах Commons: Үлсан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан