Үйлдэлд суурилсан өртөг тооцох арга
Үйлдэлд суурилсан өртөг тооцох аргыг АНУ-ын эрдэмтэн Робин Купер, Роберт Каплан нар 1980-аад оноос Hewlett-Packard, John Deere, Siemens, GM болон АНУ-ын томоохон пүүсүүдэд амжилттай хэрэгжүүлсэн. 1989 оноос Германд “Үйл ажиллагааны зардлын бүртгэл” нэртэйгээр хөгжүүлсэн. Японы үйлдвэрүүдэд өргөн хэрэглэж байгаа. Ийнхүү барууны өндөр хөгжилтэй орнуудад өргөнөөр хэрэглэгдэж байгаа үйлдэлд суурилан өртөг тооцох арга гурван хэлбэрээр оршиж байна гэж үздэг нь:
1. Компьютержсэн үйлдвэрлэлтэй зэрэгцэн гарч ирсэн үйлдлийн бүртгэл (Berliner and Brimson1988), (James A.Brimson 1991)
2. Үйлдэлд суурилан өртөг тооцох (ABC ) анхдагч хувилбар (Cooper, Kaplan 1987) болон тэдний залгамжлагчид.
3. Үйлдэлд суурилсан өртгийн удирдлага (ABM) ( Cooper Kaplan, Peter Turney 1991)зэрэг юм.
Энэ бүгд үйлдэлд суурилсан өртөг тооцох анхдагч хувилбарт үндэслэсэн бөгөөд улс орнууд өөр өөрийн бизнесийн бодлого, өртгийн удирдлагын зорилттойгоо уялдуулан зарим нэг зохицуулалт хийн хэрэглэж байгаа юм.
Өртөг тооцох аргын ялгаа
Уламжлалт аргын зорилго нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсыэ стандартын дагуу бараа материал болон санхүүгийн тайлангуудад зориулагдсан Борлуулсан бүтээгдэхүүний өртөг үнэлэхэд оршино. Үйлдэлд суурилсан өртөг тооцох системийн (Activity-based cost) зорилго нь үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал,ашигт байдал, хэрэглэгчдийг ойлгох болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг удирдахад оршино.
Үйлдэлд суурилсан өртөг тооцох аргын онцлог'
Үйлдвэрлэлийн зардлыг нилээд оновчтой төдийгүй зардлыг удирдах арга ажиллагааны үндэс болдог.
Ихэвчлэн санхүүгийн бүртгэлийн зорилгоор бус стратегийн шийдвэр гаргах мэдээлэл бий болгоход хэрэглэнэ.
Зардлыг үйл ажиллагааны эхнээс эцэс хүртэл дагаж, мөрдөж, хянан бүртгэж хууваарилан өртөг тооцно.
Өртөг тооцох үе шатууд
1. Үйл ажиллагаа буюу зардлын төвийг тодорхойлох
2. Үйл ажиллагаа, өртгийн объект буюу бодит үйл ажиллагааг тодорхойлох
3. Үйл ажиллагааны зардлыг зардлын төвүүдэд хуваарилах
4. Үйл ажиллагааны түвшинг тодорхойлох
5. Үйл ажиллагааны түвшин болон үйл ажиллагааны чиглүүлэгчийг ашиглан өртгийэ обкъектэд өртгийг хуваарилах
6. Удирдлагын тайланг бэлтгэх