Үйлдвэрийн программчлал

(Үйлдвэрийн програмчлал-с чиглүүлэгдэв)

Үйлдвэрийн программчлал, мөн үйлдвэрт байрлалтай программчлал (ҮБП) (анг. shop floor programming - SFP) нь CNC-суурь машины программчлалын нэг хэлбэр бөгөөд энэ нь үйлдвэрт ашиглаж байгаа суурь машины өгөгдлийн самбарт хялбарчилсан геометр дүрсийн зурaг болон түүнийхээ CNC-программыг өгөгдсөн хүснэгтийн дагуу оруулахыг хэлнэ. Энэ нэршил нь 1970-аад оны сүүлээс бий болсон. Диалог-удирдлагат болон циклийн удирдлагат гэдэг нэр томъёололууд нь мөн л энэ төрлийн програмчлалыг хэлдэг.

Гарал үүсэл

засварлах

CNC-суурь машиныг хэрэглэж эхэлснээр программ бичиx ажил нь ажлын бэлтгэлд төвлөрсөн. Суурь машин дээр ажиллаж байгаа ажилчин (мэргэжлийн) техникийн зургийг машин дээр ажлын хөдөлгөөн болгодог байсан үүрэг нь алга болсон. Энэ хүний үүрэг бэлдэцийг машин дээр тавих, машиныг хянах л үүрэгтэй болсон.

Үйлдвэрт байрлалтай программчлалыг ашигласнаар машин дээр ажилчин өөрийн сурсан мэдлэгээ ашиглан маш богино хугацаанд ажил гүйцэтгэх, ажлын явцад ямар нэг гэмтэл гарахад засварын ажил хийх зэрэгт ажлын бэлтгэлийн хэлтэсийг дамжсанаас хамаагүй хурдан юм. Эдгээрээс гадна машин дээр ажиллаx ажилчин нь энгийн эд ангийн программыг өөрөө бичих мөн ажлын бэлтгэлээс бичсэн нарийн хийцийн программыг, машин дээр өөрчлөx, өөрчилсөн програмаа буцаан хадгалах зэрэг чадвар эзэмшсэн байдаг. Ийм маягаар үйлдвэрийн программчлалыг ашиглаxын тулд тухайн үйлдвэрт байгаа бүх төрлийн машин болон технологид нэгэн ижил программчлалын систем хэрэглэх шаардлагатай.

Алдаагүй программ үүсгэхийн тулд тухайн боловсруулалтын процессыг, машины өрөө болон багаж, ир тэдгээрийн бэхлэгдсэн байрлалыг бодит хэмжээний дагуу дүрсэлсэн дүрслэл дээр урьдчилан симуляц (дуурайлган загварчлал хийх) хийх нь машин болон сэлбэгийг гэмтлээс хамгаалах сайн талтай.

Анхны ҮБП-тай суурь машин 1989 онд зах зээлд борлуулагдаж эхэлсэн.[1]

  Уртааш нь боловсруулах (E)
 
Уртааш нь боловсруулах (Өргөтгөсөн) циклийн удирдлага (программын өгөгдөл) MANUALplus M
  1. Заарбрюкен: 2007.09.29 интернет арxив Үйлдвэрийн программчлалын бие даан сурах гарын авлага