Үжи
Үжи хот (宇治市 Uji-shi ) нь Японы Киото аймагт, Киото хотын өмнө талд бөөр нийлүүлэн орших хот. 1951 оны 3 сарын 1-нд засаг захиргааны нэгжийн хувьд хот болон зохион байгуулагдсан Үжи нь тус улсын эртний хоёр нийслэл болох Нара болон Киотогийн хооронд оршдог. Хотын дундуур Бива нуураас эх авдаг Үжи гол урсана. 2011 оны 8 сарын 1-ний байдлаар Үжи нь 189,929 оршин суугчтай байсан бөгөөд ийнхүү хүн амын тоогоороо аймагтаа 2-рт ордог. 67.55 км² газар нутагтай.
Үжи
宇治市 | |
---|---|
Улс | Япон |
Бүс нутаг | Кансай |
Аймаг | Киото аймаг |
Анхны албан ёсны бүртгэл | 5-р зуун |
Хотын суурьшил | 3 сарын 1, 1951 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Мацүмүра Ацүко |
Газар нутаг | |
• Нийт | 67.54 км2 (26.08 бээр2) |
Хүн ам (10 сарын 1, 2020) | |
• Нийт | 179,630 |
• Нягтрал | 2,700/км2 (6,900/бээр2) |
Цагийн бүс | UTC+9 (Японы Стандарт Цаг) |
Мод | Агч мод |
Цэцэг | Япон сарнай |
Шувуу | Номин шогшир |
Утасны дугаар | 0774-22-3141 |
Хаяг | 33 Үжи Бива, Үжи хот, Киото аймаг 611-8501 |
Вэб сайт | www |
Цахим холбоос
засварлах Commons: Үжи – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Албан ёсны цахим хуудас, япон хэлээр
- Үжи хотын газарч, англи хэлээр
- Үжи хот, сүм дугануудын гэрэл зураг
- Үжи хотын видео танилцуулга, англи хэлээр