Ярхач (манж хэлᠶᠠᡵᡤᠠᠴᡳ, галиг:Yargaci), бол манжийн Айсингиоро овгийн Такшигийн 4-р хөвгүүн. Нурхач хааны эх нэгтэй дүү. Түүний намтар түүх тодорхойгүй, бага залуудаа өөд болсон бололтой. Үр хүүхэдгүй. 1653 оны хавар 5 сард Эеэр засагчийн зарлигаар Тунда жүн ван (通达郡王) хэмээн нэхэн өргөмжлөн, Чин гүрний хаадын өвгөдийн сүмд тахих болов.

Холбоотой хуудас засварлах