Мятавын Ярин (1884-1962) нь Богд хаант Олноо Өргөгдсөн Монгол Улсын Хурц Баатар, Ардын Хувьсгалын партизан.

Үндэсний тусгаар тогтнолын хувьсгалд оролцох

засварлах

М.Ярин нь Түшээт хан аймгийн Со засгийн хошуу (одоогийн Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг) Цагаан хад гэдэг газар 1884 оны бич жил малчин ард Мятавын хүү болон төрсөн ба. М.Ярин нь 1908 онд нутгаасаа цэрэгт татагдсан Монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх эх орон ч хүчнүүдтэй нэгдэн тэмцсэн Хүрээн дэхь эх оронч хүмүүс манжийн ноёрхолын эсрэг Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг бичиг гарган хар зах бусад газраар наан сурталчлах, Хятад цэргүүдийг хүрээнээс хөөн явуулах, зэвсгийг нь хураах зэрэг үйл хэрэгт М.Ярин оролцож явсан .М.Ярин гамин, барон зэрэг харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэж эхэлсэн байх юм. Нийслэл хүрээнд гамин жирийн ард иргэдийг алж, талан дээрэм тонуулж хийж байхад хүрээний өндөр хогийн хавь орчинд эмээлийн дөрөө сураар оосорлон бариж ганц нэгээр яваа гаминг дөрөөгөөрөө цохиж устгаж байсан баримт байдаг. Мөн хүрээнд өндөр хогийн хавьд тэмээ хөтлөн дайсны цэргүүдийн эсрэг босоо тэмээний 2 бөхний хоорондуур буугаа онилон буудаж байтал дайсны цэргүүд бууны тусгалаас гарч зугтахад нь уурлан дэвхэрч, хашгирч байсан гэдэг. Үүнээс үзэхэд их л өндөр, байлдаж байхдаа их догшин эрэлхэг хүн байсан гэсэн дурсамж яриа ч байдаг.

Мөн Маршал Х.Чойбалсангийн дурдатгал номонд: Би Даа хүрээнд Санбээсийн хүрээнээс ирж хар зах дээр амьдрахын тулд мах үүрэх болон янз бүрийн ажил хийж явахдаа нэг өдөр өндөр их том хар хүн гулууз мах авч гэртээ хүргүүлсэн, миний монгол гутлын оймсыг цоолдож өгөөд хоол унд идүүлж явуулсан юм. Хожим нь энэ хүн Яринбаатар байсан гэж бичиж байсан байна. 1912 оны эхээр Хужир булангийн цэрэгт олон аймаг, хошуудаас ирсэн цэргүүдтэй 5-н сар цэргийн сургууль хийсэн, тэр цэргүүдийн дунд хурандаа Ярин гэж нэрлэгдэж явахдаа зүүн өмнө Хязгаарын байлдаанд мордов. Энэ үед Дарьгангын газрыг хамгаалан тохижуулах цэргийг захирах сайд тогосын отго, улсад туслагч гүн, үе улиран залгамжлах засаг, улсын түшээ гүнгийн хэргэмт, Ялгуун баатар Лаварын Сумъяагийн удирдлаганд Дарьгангаас урагш явж хятадын хар цэрэгтэй Уур чулуу, Шилийн голын чуулганд байлдаж дараад Шургаа хөөрөг, Дархан уул хэмээх газар хятадын олон мянган цэрэгтэй удаа дараа байлдаж байх үед Монголын зүүн өмнө зүгийн таван замын цэргийг захирах Жанжин Манлай ван ирсэн тул манай анги Манлай вангийн цэрэгт нийлж Долон нуурын Тэнгэр элс хэмээх газар хятадын цэрэгтэй олон удаа байлдаж, байлдах бүр дийлсээр явж Долон нуурт ойртож очсон ба үүний дараа манай ангийг зүүн замын байлдаанд шилжүүлж зүүн гурван муж бүхий Бяруу хэмээх хотыг байлдан эзлэж, хятадын цэргийг зүүн тийш нь түрсээр хэд хэдэн хотыг эзлэж байснаас гадна Хурцбаатар М.Ярин нь 1912 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт татагдан өмнө хязгаарт Хятад цэрэгтэй байлдаж явсан нь тогтоогдож байдаг юм. Зүүн өмнө хязгаарын гурван чуулганы монголчуудыг түвшитгэн тохижуулах түшмэл цэргийг захирах сайд Ялгуун баатар үе улиран залгамжлах засаг улсын түшээ гүн Лаварын Сумъяагийн түшмэл, цэргүүдийн бүртгэл өдгөө архивт хадгалагдаж (УТАСх45Д1Хн25-д) байгаагаас үзэхэд жагсаалын дарга Түшээт хан аймаг Со засгийн эетэй гүний хошууны ард гутгаар зэрэг тогосын отгот М.Ярин 29-н настай гэж бүртгэгдсэнээс гадна Олноо өргөгдсөний дөрөвдүгээр оны дөрөвдүгээр сарын 22-нд Богд хааны зарлигаар <<нэг удаагийн байлдаанд дайсны 5 хүнийг алж, буу дөрвийг булаан авсан ба бас сайд гүн Сумъяагаас Дархан уулын байлдаанд шархадсан хэмээсэн тул>> ангийн дарга, гутгаар зэрэг тогосын отго, тэргүүн зэрэг жинс, Хурц баатар цол шагнасан байна. Улмаар Олноо өргөгдсөний гуравдугаар оны 10-н сарын шиний 1-ний (аргын 10-р сарын 30-ны) өглөө үүрээр Бяруу хотын зүүн этгээдээс маш олон тооны хятад цэрэг гэнэт давшин ирснийг тосон орой нар жаргах хүртэл зууралдсан байлдаанд Хишигтэн хошууны цэргийн хороон дарга Долгоржав, Баянцагаан нарын 2 хорооны цэрэг байлдааны үед эмх журмаа алдаж тал тал тийш сарниснаас өөр нэгэн хорооноос 30 гаруй хүн сураггүй болсон бөгөөд жагсаалын дарга, М.Ярин зэрэг хэд хэдэн цэрэг шархдан мөн цөөнгүй цэрэг амь үрэгдсэн нь тусгаар тогтнолынхоо төлөө монголчууд ямар эрэлхэг зоригтой байлдаж.

М.Ярин нь дээр дурдснаас үзэхэд цэрэгт жагсаалын дарга, ангийн дарга зэрэг алба хаасан, эрэлхэг дайчин бусдаас ялгарсан тул жирийн ядуу малчин ард Богд хаанаас гутгаар зэрэг, тогосын отго, тэргүүн зэрэг жинс, Хурц баатар цолоор шагнагдсан нь ямар дайчин, эрэлхэг зоригтой хүн байсныг харуулж байна, Баруун хязгаар нутгийн төлөө ахин ахин олон удаа байлдаан, тулаан хийсэн ба энэ бүгдэд оролцож байжээ Хатанбаатар Магсаржавын цэрэгт гүн Л.Сумъяагийн цэргээс татагдаж баруун хязгаар, эргэж зүүн хязгаарт тулалдаж байжээ.

Хатанбаатар Магсаржавын цэрэгт орж Ховд, Улиастайг чөлөөлөхийн өмнө М.Ярин засагт хан аймгийн 42 хошуунд элчээр томилогдон бичиг хүргэж 400 гаруй цэрэг татан элсүүлж Улиастайд их цэрэгтээ нийлүүлэн хүчээ зузаатгахад ч хүчин зүтгэсэн байна.Ховд хотыг чөлөөлөхөөр Манлай баатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Жалханз хутаг Дамдинбазар, гүн Хайсан нартай удирдсан цэрэгт М.Ярин багтан тулалдсан байна. Ховдын манж цэрэгт туслахаар Алтан шар сүмээс Хятад цэргийг ирэхэд М.Ярин цэрэгт оролцож тосон байлдаж устгаад тугийг нь олзолж авч байсан байна. Олзны тугийг нь хэрмэнд байгаа хятад цэргүүдэд харуулвал уур нь хүрч бүгж байгаа цэргүүд нь гарч ирж магадгүй хэмээн яриж хөхрөлдөж байсан гэдэг. Шар сүмээс ахин хятад цэрэг ирж хэрмэнд бүгж байгаа цэрэгтээ туслана гэдгийг Монгол цэргүүд урьдчилан мэдэж угтан байлдаж устгаснаар цөөн тооны хятад цэрэг хэрмэнд зугтан орсон ба Жигмэд М.Ярин нарыг үхсэн хятад цэргийг тоол гэхэд 139-н цэрэг, улаан хөх жинстэй хүн, Манжын цэргийн хорооны тамга, цэргийн туг, албаны малгай, 3000 гаруй лан мөнгө, морь тэмээ болон үлэмж тооны хөрөнгө олзлон авч тушаасан баримт үлджээ. Ховдыг чөлөөлөх тулаан 3-н сар үргэлжлэж 1912 оны 8-р сарын 5-ны шөнө бүх монгол цэргийн хүчээр Ховд хотыг 4-н зүгээс нь дайран 1912 оны 8-р сарын 7-нд Ховд хотыг бүрэн чөлөөлсөн тулаанд М.Ярин оролцон тулалдсан, 1912 оны зун Чулуулалт хаалга, Бат хаалга, Долон нуур, Хөх хот, Бугат хотын чиглэлүүдээр цэргийн анги оруулан Өвөр монголын ард түмнийг дарлан бусниулсан учир Монгол улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас Олноо өргөгдсөн 2-р оны өвлийн сүүл сарын 18-нд буюу 1913 оны 01-р сарын 24-нд Богд хаанд айлтгал өргөн өвөр монголын зүг 5-н чиглэлээр монгол цэрэг оруулан явуулан Ховдын хязгаарыг чөлөөлөхөд гарамгай гавъяа байгуулсан үе улиран залгамжлах засаг бээл цэргийн жанжин Манлай баатар Дамдинсүрэнгийн анги цэрэгт М.Ярин бусад хошуудаас татагдсан цэрэг эрстэй мөн зэрэгцэн өмнө зүг дахин дайлаар мордсон байна. монгол цэрэг 200, Барга цэрэг 300, Сөнөд харчин, үзэмчин, цахар 700-н цэрэг нэгдэн их цэрэг бүрдүүлэн Дарьгангаас урагш Уур чулуу, Шилийн гол, Шургага хөөрөг, Дархан уул, Шар мөрний зүүн тал, Дол нуур хотын хавьд хятад цэрэгтэй эрэлхэгээр тулалдан Өвөр монголын ард түмнийг чөлөөлөхөд М.Ярин оролцсон,байгуулж Шар хөхийн сүмийн хавьд дайтаж байхад Хиагтын 3 улсын гэрээ байгуулагдсанаар Монгол цэргийг эргүүлэн татсан байдаг байна. Улмаар зүүн өмнөд хязгаарын цэргийн захирагч гүн Бавуужав хятадад урван тэрсэлсэн учир Бишрэлт жанжин вангийн 500-н цэрэгт М.Ярин оролцож Бавуужавын цэргийг бут цохихоор Сулин хээрийн байлдаанд оролцсон.

Ардын Хувьсгалын үйл хэрэгт оролцсон нь 1919-1922 он

засварлах

М.Ярин гамин, барон зэрэг хаийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэж эхэлсэн байх юм. Нийслэл хүрээнд гамин жирийн ард иргэдийг алж, талан дээрэм тонуулж хийж байхад өвөө минь хүрээний өндөр хогийн хавь орчинд эмээлийн дөрөө сураар оосорлон бариж ганц нэгээр яваа гаминг дөрөөгөөрөө цохиж устгаж байсан баримт байдаг. Нийслэл хүрээнд Барон Унгерний цэрэг орж ирэхэд нийслэл хүрээнд байгаа хуучин цэргийн нөхөд ба ардуудаас 200 гаруй хүнийг нэгтгэж гамингийн ар талд бослого гарган гаминг хүрээнээс хөөгдөхөд нөхдийн хамт гар бие оролцож байсан. Улмаар Барон Унгерний хүчинд автагдан түүний цэрэгт 24-н хоног алба хаасан бөгөөд энэ үедээ Алтанбулгаас зугтан ирж байгаа гамингийн цэргийг Улаан хаданд тосон 2 удаагийн байлдаанд оролцож байжээ. Энэ үед Хатанбаатар Магсаржав нь баруун хязгаарт томилогдож явахдаа М.Яринтай уулзаж цагаантан нь гамингаас илүү хортой дайсан гэдгийг тайлбарлан хэлж Богд хаант улсын үед хамт дайтаж байсан хүмүүсийг цагаантнаас салган нэгтгэх даалгавар өгснөөр энэ ажлыг хүлээн авч хуучин цэргийн нөхдийн дунд ухуулга хийн Барон Унгерний цэргүүдээс салган оргуулах ажлын нууцаар хийж байсан байна. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын ангиудын байлдааны ажиллагааны үр дүнд Барон Унгерн ялагдаж Баронтой нэгдэн байлдаж байсан Бишрэлт гүн Сундуй өөрийн лам, хар 2 түшмэлийг нууцаар нийслэл хүрээнд ирүүлж ноёд, сайд, ихэсээс өөрийгөө хэрхэхийг асууж сураж явааг мэдэж тэр 2 түшмэлийг эрж олон уулзаж та нар Бароноо барьж улаан цэрэгт тушаавал амиа аварч гарахаар барахгүй гавъяа байгуулах болно гэж сануулан явуулсан гэдэг. Гүн Сундуй Барон Унгернийг барьж ирэн улаан цэрэгт тушаагаад нийслэл хүрээнд буцаж ирээд М.Ярин чи сайн арга зааж өгсөн шүү гэж хэлсэн гэдэг. М.Ярин нь Хатанбаатар Магсаржав, Д.Сүхбаатар жанжин нарын даалгаврыг гамин унгерний цэргийн тухай, цэргүүдийн дотор ухуулга хийж гамин, Унгерний цэргээс салган, оргуулан, өөрийнхөө цэрэгт элсүүлэх ажлыг идэвхитэй явуулж үнэтэй мэдээллийг өгч онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Ардын журамт цэрэг нийслэл хүрээг чөлөөлсний дараа Д.Сүхбаатар М.Яринтай биеэр уулзан, би хүрээний орчим бүгэж буй цагаантны хэсэг бүлгүүдийг дарахаар явах учир та энгийн хувцас өмсөн хүрээнд байгаа лам, ноёд нарын сэтгэл санаа, үйлдлийг мэдэж байх хувьсгалт тагнуулын чухал үүрэг даалгаврыг өгч үлдээсэн ба даалгаврыг тухай бүр сайн биелүүлсэн гэдэг. М.Ярин нь ардын хувьсгалын үйл хэрэгт гар биеэр оролцохдоо гамин, цагаантны цэрэгтэй тулалдах голлон дайснуудын ар талд тагнуулын үйл ажиллагааг удирдан үнэтэй мэдээлэл олох, дайсны цэргүүдийн дунд гамин, цагаантан Монгол орныг эзлэн түрэмгийлж ард олныг алан хядах тонож дээрэмдэх үйл ажиллагааны үнэн нүүр царайг ойлгуулан дайсны цэргээс салган цэргийнхэн нь хүчийг сулруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Ардын журамт цэргийн анхны тагнуулч ар талын найдвартай мэдээлэгч хүн байсан байна.

1930-аад онд хувьсгалын эсэргүү хөдөлгөөн илэрсэн

засварлах

1929-1934 онуудад Хувьсгалын эсэргүү нарын хөдөлгөөнийг илрүүлж, байлдаж байсан гэж дурьдсанаас үзэхэд хүрээнд ноёд, лам нарын дунд тагнан турших ажил хийж явсан магадлал их байна. 1932 онд Баруун аймаг Улаанбаатар хот, бусад газарт гарч байсан эсэргүү нарыг олж, илрүүлэх тагнан турших ажилд явж байхдаа 1932 оны 4-р сард Архангай аймгийн Самбуу Дүвчингийн удирдсан эсэргүү үйл ажиллагааг тогтмол тагнаж яваад шөнө төөрч эсэргүү нарт баригдаж хахир хаврын хүйтэнд цагаан өмд цамцтай майханд хоригдож байж. Нэг орой хүйтэн салхитай харуй бүрийд шар цэргүүд хоолондоо орж байгаа бололтой, майхны үүдэнд зогсож байсан манаач хоолны газар руу хараад ухаангүй байхад нь майхны хаяагаар ухарч гарч зэвсгийн гэр лүү гүйн очиж нэг муу лам захтай дээл, шовгор оройтой малгай, маажгий монгол гутал зэргийг авч өмсөөд байтал хоригдол алга боллоо гэж бөөн шуугиан болж нэг хүн зэвсэг авахаар зэвсгийн гэр лүү орж ирэхэд нь нуугдаж байгаад хаяанд байсан бууг авч гаран хулгайчийг алдсан манаач хаа байна гэж хашгирсан чинь манаач гүйж ирээд хоригдлыг таних уу гэхэд танина гэхээр нь хамт яван барих уу гэж дагуулж яваад үүр цайхаас өмнөхөн нэг газар жаахан амарч суутал, тал талд намайг эрж байгаа бололтой хүмүүс явж харагдсан ч манаачаа харсан чинь унтаж байгаа бололтой байхаар сэмхэн бирдан бууных нь замгийг авч бос гэсэнд босон харайж ирэхэд оргодол чинь би байна намайг дагаад яв гэж олзлон авч яваад хотоос ирсэн тусгай хорооны цэргүүд дээр ирж олзны хүнээ тушааж тус цэргүүдтэй нийлж Тариатын хүрээний эсэргүүг даралцаж улмаар Хөвсгөл аймгийн Мөрөнгийн төвийн урд Дордгой хүрээн дээрхи эсэргүүний хүрээн дээрхи эсэргүүний ангийг бүслэн авч бут цохисон байна.Энэ хүрээнд эсэргүүний удирдагч Самбуудүвчин гэгч хошууны заан цэргийн жанжин Самбуу гэгчээр тугаа тахисан байсныг нүдээр үзэж байснаа дурьдсан байх юм. Эндээс цааш явж тэсийн хүрээн дээр үүрлэж байсан шар цэргүүдийг бут цохисон ч зарим цэргүүд нь сарнин зугтаж Өөлд жанжин, Түгж жанжингий эсэргүүчүүдтэй нийлэн зугатсныг Завхан аймгийн Баян хайрхан, Увс аймгийн зүүн хангай, Сонгино, Баян уулын Тэс зэрэг газруудаар хөөцөлдөж Шувуутайд гүйцэж очин байлдаж ялсан ч Түгж жанжин, Өөлд Лүндэн нарыг алдаж хөөцөлдөн Өөлд Лүндэн, Дарь эх хүүхэн нарыг алж Түгж жанжининг ахин алдаж явсаар Булнай нурууны баруун үзүүрийн Шувуу Шаагдаг гэдэг газар Түгжийг айлд байхад нь бие хамгаалагчийн нь хамт барьж айлаас холдуулж бие хамгаалагчаар нь нүх ухуулан буудуулж бие хамгаалагчийг нь өөр хүнээр буудуулж хоёуланг нэг нүхэнд булсан байна.

М.Ярин нь өөрийн эх орон ард түмний төлөөх эх оронч тэмцлийн төлөө залуу наснаасаа эхлэн баатарлагаар тэмцэн явсан учир Олноо өргөгдсөн Богд хаант улсын Гутгаар зэрэг, Тогосын отго, Тэргүүн зэрэгт жинс, Хурцбаатар цол, БНМАУ-ын Партизан, Байлдааны гавъяаны одонгоор 2 удаа, БНМАУ-ын 25-н жилийн ойн хүндэт медаль, БНМАУ-ын 40-н жилийн ойн хүндэт медаль, Зөвлөл Холбоот Улсын Улаан таван хошуу одон, дурсгалын сэлэм, буу болон сайшаалын үнэмлэхүүдээр шагнагдаж байсан байна.