Японы шинэ жил

Жил бүрийн 1 сарын 1-нд тэмдэглэдэг.

Шоогацү (Япон: 正月)буюу Японы шинэ жил нь хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй явдал бөгөөд монголоор бол Цагаан сартай дүйцнэ. Шинэ жилийн чимэглэл, шинэ жилээр хийдэг зүйлс болон Осэчи хоол идэж өргөн тэмдэглэдэг.

Кадомацү

Японд 1 сарын 1 л шинэ жилийн өдөр буюу үндэсний баяр гэх боловч үнэндээ наад зах нь 3 хоног (1/1, 1/2, 1/3 ийг cанганичи гэдэг) нийтээрээ амардаг.

1 сарын 1-нд ойр дотны хүмүүсээс нь нэнгажо буюу мэндчилгээний карт ирдэг.

Шинэ жилийн зоог (осэчи рёори)
Цагаан будааны бялуу (кагами мочи)
Шинэ жилийн карт (нэнгажо)
2012 оны эзэн хааны ордны гаднах шинэ жилийн цуглаан