Японы Олон Улсын Их Сургууль
Японы Олон Улсын Их Сургууль (Англи: International University of Japan; яп. 国際大学, Кокүсаи Даигакү) нь Япон улсын Нийгата мужийн Минами-Үонүма хотод байрладаг хувийн их сургууль юм.
Энэ сургууль нь Англи хэл дээр хичээллэдэг Японы цөөн сургуулиудын нэг бөгөөд тэдгээрийн анхдагч нь юм. Тус сургууль нь 1982 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын хөгжил, Олон улсын энх тайван судлал, Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлгага, Электрон бизнесийн удирдлага зэрэг мэргэжлүүдээр магистрийн зэрэг олгох сургалт явуулдаг. Одоогоор 270 оюутантай бөгөөд 2,166 оюутан төгссөн.
Захирал нь Кобаяши Ёотаро, ерөнхийлөгч нь Сүгихара Ясүма
Түүх
засварлахIUJ нь 1982 онд Японы улсын аж үйлдвэр, санхүү, боловсролын байгууллагуудын өргөн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан. Олон Улсын Харилцааны Сургууль (GSIR) нь IUJ анх үүсгэн байгуулагдахад үүссэн сургууль юм. Олон Улсын Менежментийн Сургууль (GSIM) нь 1988 онд Америк маягийн Японы анхны [бизнес] сургууль болон байгуулагдсан.
2007 онд тус сургуулийн 25 жилийн ой болсон. Энэ хугацаанд 100 гаруй орны 2000 гаруй удирдагчдыг тус сургууль төрүүлсэн.
Бүтэц
засварлахЯпоны олон улсын их сургууль нь Олон Улсын Менежментийн Сургууль (GSIM) болон Олон Улсын Харилцааны Сургууль (GSIR) гэсэн Магистрийн зэрэг олгодог хоёр сургуулиас бүрэлддэг. Үүний зэрэгцээ тус их сургууль нь дэргэдээ Судалгааны хүрээлэн болон Олон нийтийн харилцааны төв гэсэн хоёр судалгааны хүрээлэн ажиллуулдаг.
Эрдмийн хөтөлбөрүүд
засварлахСургалтын чиглэлүүд
засварлахЯпоны олон улсын их сургууль нь зөвхөн Магистрийн зэрэг олгох сургалт явуулдаг. Олон Улсын Менежментийн Сургууль (GSIM) нь Бизнесийн Удирдлагын Магистр (MBA) болон Электрон Бизнесийн Удирдлага (MEB) гэсэн хоёр чиглэлээр, Олон Улсын Харилцааны Сургууль (GSIR) нь Олон Улсын Харилцаа (IRP), Олон Улсын Хөгжил (IDP) болон Олон Улсын Энх Тайван Судлалын (IPSP) чиглэлээр тус тус сургалт явуулдаг.
Бүх хөтөлбөр хоёр жилийн хугацаат сургалттай, зөвхөн Электрон Бизнесийн Удирдлага нэг жилийн хугацаат хөтөлбөр болно.
Хэлний Сургалт
засварлахАнгли болон Япон хэлний сургалт сонгон суралцах боломжтой. Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд зориулсан тус сургалт нь түргэвчилсэн хөтөлбөртэй зуны сургалт (IEP) болон Бичгийн англи хэлний (AE) сургалт хичээлийн жилийн туршид явуулдаг. Япон хэлний сургалт (JLP) нь Япон хэл сонирхон суралцагсадад зорилсан анхан шатнаас эхлэн дөрвөн түвшинтэй.
Судалгаа Шинжилгээний Платформ (REP)
засварлахIUJ-ийн судалгаа шинжилгээний платформ (REP) нь хоёр сургуулийн судалгааны хүрээнд тулгарч буй бодит, глобал асуудалай холбоотой судалгаа хийхэд чиглэгдсэн. Энэхүү REP-ийн хүрээнд IUJ-ийн ивээн тэтгэгч, төгсөгчид, олон улсын байгууллага, засгийн газар, төрийн бус байгууллагууд болон орон нутгийн холбоод хамтран олон талт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг зорьдог. Одоогоор IUJ-ийн REP-ийн хүрээнд 15 чиглэлийн судалгаа явагдаж байна. Үүнд Олон улсын харилцаа, Хүний эрхийн асуудлаас эхлэн Үүрэн телефон (мобайль) технологийн зах зээл, нийгэм дэх нөлөөлөл зэрэг өргөн хүрээг хамардаг. Судалгаа, үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчид IUJ-д уригдан, төрөл бүрийн сэдвээр лекц, чөлөөт ярилцлага хийж, туршлага мэдлэгээ солилцох, салбарын глобал асуудлын талаар ярилцах боломжтой. Иймээс ч IUJ-д оюутнуудыг REP-д идэвхитэй оролцохыг дэмждэг. 2007 онд IUJ-ийн REP-ийн албан ёсны ивээн тэтгэгчид AEON, Daikin, Panasonic, Fuji Xerox нар байсан.
Сургуулийн орчин болон оюутны амьдрал
засварлахСургуулийн байршил
засварлахIUJ нь Японы Нийгата мужийн зүүн өмнөд хэсэгт орших, мужийн төв Нийгата хотоос 100 км, Токио хотоос 230 км зайд алслагдсан, Минами-Үонүма хотод, үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн, уулс, буудайн тайлбайн дунд байдаг. Өвөлд цас их ордог болохоор “Цасны орон” гэж хэлэгддэг энэхүү хэсэгт халуун рашаан, цаны бааз төвлөрсөн нь өвлийн улиралд олны очих дуртай газар болдог.
Дотуур байр
засварлахОюутны гурван дотуур байр болон гэр бүлтэй оюутнуудад зориулсан нэг байртай. Дотуур байрны өрөө нь бүрэн тохижуулагдсан бөгөөд интернетийн сүлжээ (LAN) холбох боломжтой. Дотуур байрны сарын түрээс (2005 оны байдлаар) 32,000 иэн, гэр бүлийн байр 50,000 иэн. Сургуулийн зэргэлдээ хүнсний дэлгүүртэй төдийгүй, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, спортын тоног төхөөрөмжүүд бий.
Оюутны холбоо
засварлахСургуульд элсэн орсон оюутан бүр сургуулийн Оюутны Холбооны гишүүн болох бөгөөд тэднээс сонгогдсон Холбооны тэргүүлэгчид оюутнуудын нийгмийн асуудалыг хариуцна. Мөн сургууль тус бүрийн оюутны холбоо өөрсдийн төлөөлөгчдийг сонгон, сургалт болон бусад асуудлаар оюутнуудыг төлөөлөн холбогдох асуудлыг хариуцна.
IUJ-ийн оюутнууд өөрсдийн сонирхолоор клуб, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг. Жил бүр өөрсдийн сонирхсон судалгаа, хобби, дуртай спорт болон шашны гэх мэт чиглэлээр төрөл бүрийн клубууд байгуудагддаг.
Сургалтын тэтгэлгүүд
засварлахСургуулиас төрөл бүрийн сургалтын тэтгэлэг зарлан дотоод болон гадаад оюутнуудад нээлтэй өрсөлдөх боломж олгодог. Үүнд сургалтын төлбөрийг 50-100% хөнгөлөх тэтгэлэг ч ордог. 2006 оны байдлаар нийт 47 тэтгэлэг олгогдсоноос, дийлэнх нь гадаад оюутнуудад олгогдсон байна.
Үүний зэрэгцээ сургалтын тэтгэлэг олгох Азийн Хөгжлийн Банк, Бүх Америкийн Хөгжлийн Банк, Мацүшита Олон Улсын Сан, Мицүбиши Итгэл Ямамүрагийн Нэрэмжит Сан, Японы Оюутны Үйлчилгээний Төв (JASSO), JDS хөтөлбөр, Япон Олон Улсын Валютын Сангийн тэтгэлэгт хөтөлбөр, Дэлхийн банкны баклаврын дараах сургалтыг дэмжих хөтөлбөр болон Японы засгийн газрын МОНБҮШО тэтгэлэг зэрэг байгууллагууд байдаг.
Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр
засварлахIUJ Японы бизнесийн салбарын нийгэмлэгүүдтэй нягт холбоотой хамтран ажилдаг бөгөөд тэдгээрийн олон компани, корпорациуд өөрсдийн тэтгэлэгээр оюутанууд сургадаг. Эдгээр оюутнууд санхүү, электроникс, үйлдвэрлэл, теле харилцаа холбоо, барилга, жижиглэн худалдаа гэх мэт төрөл бүрийн салбараас ирдэг. Энэ нь ивээн тэтгэгч компаниудад IUJ-ийн оюутнуудаар дамжуулан Японд бизнесийн бат бөх өргөн хүрээ бий болгох боломж бий болгож байгаа юм.
Оюутан солилцоо
засварлахIUJ Ази, Европ болон Хойд Америкийн 40 гаруй сугуультай оюутан харилцан солилцох гэрээтэй бөгөөд үүгээр дамжуулан оюутнуудад шинэ сургалтын орчинд суралцан өөрсдийгөө нээх боломж олгох зорилготой. Солилцоогоор сурсан хугацааны 10 хүртэлх кредитийг шилжүүлэн тооцож болно. Сургууль тус бүрийн оюутан солилцох гэрээт сургуулийн жагсаалтыг доорх линкээс үзнэ үү.
Бахархалт төгсөгчид
засварлах- Томохимо Шинода: IUJ-ийн пропессор, АНУ-Японы харицаа болон Японы улс төрийн чиглэлээр судалгаа хийдэг. Японы гадаад бодлого, улс төрийн удирдлагын чиглэлээр олон ном, нэг сэдэвт өгүүлэл бичсэн.
- Кристофер Стамос: Стерлинг Стамос Глобал Институтийн ерөнхийлөгч, Стерлинг Стамосийн хөрөнгө оруулагч, 3 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө оруулалттай энэхүү фирм нь New York Mets-ийг эзэмшигч.
- Мотохиро Охно: Японы дундад Азийн Институтын ахлах судлаач, дундад Азийн асуудлаар Японы телевиз, сонингуудад судалгаа хийдэг.