Яо Чишөн (姚启圣; 1624–1683) — манж Чин улсын Энх амгалан хааны үед Фужянь мужийн захирагч байв.

Яо Чишөн хятадын Мин улсын Жөжян мужийн Шаошинд төрсөн. 20 насандаа хүүхэн хулгайлсан хоёр цэргийг алсан ба 1663 онд нутгийн удирдах байгууллагад ажиллах шалгалтанд нэгдүгээр байр эзэлж Гуандун мужийн Шяншань хошууны захирагч болов.

Манжийн төрд тэрслэгч Жөн Жинзунтай тулалдсан Кан ванд 1674 онд хэдэн зуун цэргээр туслаж байсан. Удалгүй Энх амгалан хаанд итгэгдэж, 1678 оноос Фужянь мужийн захирагчаар томилогдон Тайванийг Чин улсад нэгтгэсэн 1683 оны үйл явдалд идэвхтэй хувь нэмэр оруулжээ.

Урлагт дүрслэгдсэн нь

засварлах

Мөн үзэх

засварлах