Янди ван

(Яньди ван-с чиглүүлэгдэв)

Янди ван (хятад: 阳翟王; пиньинь галиг:Yáng dí wáng) (1308-1361) хэмээх цол нь Монголын Юань гүрний үед Өгэдэй хааны 7-р хүү Мэлиг ноёны ач хүү Түмэн ноёныг Чапар ханаас салж, Юань улсад дагаар орсон тул, Хайсан хүлэг хааны зарлигаар 1308 онд олгосон цол юм. Энэхүү цолыг тус ноёны удмынхан үе улиран залгамжлаад 1361 хүртэл хэрэглэсэн байдаг. Алтайн нуруу, Эрчис мөрний хязгаарт ноёрхож байв.

Янди ван цолтой язгууртад

засварлах
  1. Түмэн, Өгэдэй хааны 7-р хүү Мэлиг ноёны ач хүү. Жидагийн тэргүүн онд (1308 он) өргөмжлөгдсөн.
  2. Тайван, Түмэн вангийн дүү Аяачи ноёны хүү. Тайдингийн тэргүүн онд (1324 он) залгамжилсан.
  3. Төмөрчи, Хүчүний хүү, Түмэн вангийн ойрын төрөл
  4. Ариунтөмөр, Төмөрчи вангийн ахмад хүү. Хэзээ залгамжилсан нь тодорхойгүй. Харин 1361 онд Ухаант хааны эсрэг Монгол нутгийг хамарсан томоохон бослого гаргаж, хэдэн түмэн цэргийн хүчийг толгойлсон. Эхний удаа ирсэн 1 түм гаруй цэргийг бут ниргээд, дараагийн удаагийн 10 түмэн цэргийн хүчинд ялагдаад, өөрийн харьяат ноён Тогоонд баригдаж, Юань улсын цэрэгт олзлогдож, цаазлуулсан.
  5. Хутулугтөмөр нь Арухуйтөмөр вангийн дүү. 1361 онд цолыг залгамжлаад, хэсэг хугацааны дараа тус цолыг хураасан.

Холбоотой мэдээлэл

засварлах