Ялааны алуур - ялаа, нисдэг шавьж цохиж алах хэрэгсэл. Хааш хааш 10 см орчим хэмжээтэй, дөрвөлжин, уян, агаар чөлөөтэй нэвтрэдэг эрзээн, хуванцар эдээр хийсэн тор ба 20-40 см урт бариулаас бүрдэнэ. Торны дотуур агаар чөлөөтэй нэвтрэх тул эсэргүүцэх салхийг сулруулж, нисч буй байг оноход дөхөм болно.