Як-35 нь 1960-1970 оны үед Зөвлөлтийн зэвсэгт хүчинд дуунаас хурдан байлдааны бөмбөгдөгч онгоц бүтээх шаардлага тулгарч байсан тул, хэд хэдэн загварууд өрсөлдөж туршигдаж байсан. Эдгээрийн нэг нь Як-35 байсан. Туполёвын зохион бүтээх товчооноос 135-р төсөл, Яковлеваас 51-р төсөл буюу Як-35-ыг, П.О.Сухойн зохион бүтээх товчооноос Т-4-ийг тус тус өрсөлдүүлж эцэстээ Т-4 нь сонгогдсон байна. Үүүний улмаас энэ нь төсөл болж үлдэн, ажлын явц зогссон.

ЯК-35
Үүрэг/төрөл Дуунаас хурдан бөмбөгдөгч онгоц
Гарал Зөвлөлт Холбоот Улс / Орос
Үйлдвэрлэгч Яковлевын нэрэмжит зохион бүтээх товчоо
Зохион бүтээгч А.С.Яковлев
Статус Цуцлагдсан
Үйлдвэрлэсэн тоо тодорхойгүй

Техник үзүүлэлт

засварлах
  • Экипаж: 2 хүн
  • Урт: ?
  • өндөр: ?
  • Хамгийн их хөөрөх жин: 90,000 кг
  • Хөдөлгүүр: 4 × TRD RD-36-41
  • Холбоос: 4 × 16150 кг

Нислэгийн үеийн үзүүлэлт

засварлах
  • Нислэгийн хурд: 3000-3200 км/ц
  • Практик хүрээ: 7200 км-ийн радиустай

Зэвсэглэл

засварлах
  • Түдгэлзүүлэх Оноо: 2
  • Залуурт пуужин: X-45

Холбоотой өгүүлэл

засварлах