Ядамжавын Содномбалжир

Ядамжавын Содномбалжир нь малчин хүн юм. Тэрбээр 1933 онд төрж, 1979 онд нас барсан. Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, тус суманд байсан "Туяа", "Сүхбаатарын зам" нэгдлийн хоньчин, БНМАУ-ын хошой аварга малчин, МАХН-ын 17 дугаар их хурлын төлөөлөгч хүн юм. Эрс тэс уур амьсгалтай говь хээрийн бүс нутагт мал маллах арга ухаанаараа шалгарч, 1964 онд БНМАУ-ын аварга малчин, 1976 онд БНМАУ-ын хошой аварга малчин цол хүртсэн.