Яамэний тулалдаан

Яамэний далайн тулалдаан (Хятадаараа:崖门战役) нь 1279 оны 3-р сарын 19-нд болсон. Энэ тулалдаан нь Өмнөд Сүн улс Юань улсын эсрэг тулалдсан сүүлийн тулаан юм. Хэчнээн Юань гүрний хүч 10:1 харьцаагаар давамгайлуулж байсан ч тактик, стратегийн агуу ялалт байгуулж, Сүн улсыг мөхөөсөн.

Яамэний тулалдаан
Хамаарах дайн: Монголчуудын Сүн улсын байлдан дагуулалт

Огноо 1279 оны 3 сарын 19
Байрлал Яамэн,Гуандунь муж
Үр дагавар Юань улсын ялалт, Өмнөд Сүн улсын мөхөл
Байлдагч талууд
Юань улс Өмнөд Сүн улс
Удирдагчид
Жан Хунфань Жан Шиже
Цэргийн хүч
20,000 цэрэг

50+ Байлдааны усан онго

200,000 хүн ихэнх нь тулалдаанд бэлтгэгдээгүй,цэрэг биш хүмүүс

1000+ усан онгоц ихэнх нь тээврийн усан онгоц

Хохирол
мэдэгдэхгүй 100,000 Тулаанд эсгүй бол живж үхсэн,бусад нь зугтсан

Дайны шалтгаан засварлах

1276 онд Өмнөд Сүнгийн сайд түшмэдүүд,Фужоу мужид ойртож байсан Монголчуудаас зугтахдаа өөрсдийн нийслэл болох Линь ань хотод Эзэн хаан Гундийг Ммонголчуудад олзлогдохоор үлдээжээ. Энэ үйл явдлын дараа 2 залуу ханхүү ба Гунди хааны ах дүү нар нь л монголчуудийг эсэргүүцэх чадвартай байв. Тэгээд 2 ханхүү нарын ахмад нь болох Жао Си-г 9н настай байхад нь хаан ширээнд суулгажээ. 1277 онд Фүзөү монголчуудад эзлэгдэх үеэр газар эх орноосоо цөллөгдсөн гүрнийхэн усан онгоц зээлэн авах зорилгоор Сүн Улсын Их жанжин Жан Шижегийн байгаа газар болох Гуанжу руу зугтжээ.Гэвч наймаачин Фу Шоугэн тэдний хүсэлтийг хүлээн аваагүй учраас Жан Фүгийн бүх эд зүйлийг нь хураан авч фү ээс хулгайлсан усан онгоцоороо Сүн улсьн Сайд Түшмэдүүдтэй зугтаажээ. Ууралсан Фү Гуанжуд байгаа бүх өндөр угсаанынхныг түшмэдүүдтэй нь алан Юан улсад бууж өгч монголчуудийн хүчийг нэмсэн.Энэ үед л Сүн улсын хүч Юаныхныг халз тулалдаад дийлхэд хүрэлцэхгүй нь мэдэгдэж байсан.Үүнийг мэдсэн Жан Шиже том флот босгон байдлыг сайжиртал Сүн улсын Сайд Түшмэдүүд ба Цэргүүдтэйгээ газраас газарт шижлжиж байхаар шийдсэн. Сүн Улсьхан усан онгоцоор Куанзо оос Гуандунь хуртэл явжээ.Гэвч Жао Сигийн усан онгоц нь Лэйжоү орох замдаа шуурганд хөмөрч,үүний улмаас Жао Си-ийн бие нь өвдөж Сайд Түшмэдүүдийн хамтаар Лантау Арлын Муй Во-д хорогдож байхад нь Жао Ши насан өөд болж, түүний дүү Жао Бин 7н настайдаа хаан ширээнд суужээ. Тэгээд Жан Шиже, Шинэ хаанаа Яамэнд аваачин Юань улсын цэрэгтэй тулалдахаар зэхжээ. 1278 онд Гуандунь, Жянши-д Юаны цэргийн хүчний эсрэг тулалдсан Вэн Тиашиан Хайфэн мужид Ван Вэйы-д олзлогдсон байна. Энэ нь Яамэнд ойролцоо байгаа Сүн улсын газрын хүч нь бүгд үгүй болсныг илтгэжээ.

Тулалдаан засварлах

1279 онд Юан Гүрний Жан Хунфан Яамэнд байрлаж буй Сүн улсын хүчрүү дайрж,Гуанжуг эзлэсэн Ли Хэн, Жан Хунфан-д дэмжлэг үзүүлсэн байна.Сүн улсын цэргийн зарим нь сувагийн амыг эхлэн эзэлж авч, өөрсдийн баруун зүг рүү ухрах замаа баталгаажуулхыг санал болгосон боловч Жан Шиже цэргүүдээ тулаанаас оргуулахгүйн тулд татгалзсан байна. Тэр яг энэ шалтгаанаар газар дээр байсан бүх ордон,байшин барилгуудыг шатаажээ. Жан Шиже Сүнгийн хувийн онгоцнуудыг зугтаалгахгүйн тулд 1000 орчим дайны усан онгоцуудийг гинжээр холбон суваг дотроо маш том эгнээ үүсгэж голд нь Хуайзун хааны усан онгоцыг байрлуулсан байна.Юаны хүч галт онгоцууд Сүн улсын жагсаал руу элгэсэн боловч Сүн улсыхан ийм дайралт хийхийг нь урдчилан мэдэж байсан учраас бүх онгоцоо галанд тэсвэртэй шавраар будсан байжээ.Юаны далайн хүч нь сувгийг хааж байх үед Юаны газрын хүч нь Сүнгийн мод,усных нь нөөцийг таслажээ.Сүн улсын цэргүүд аргагүйн эрхэнд далайн ус ууж,хуурай хоол идэн дотор нь муухаы оргиж,бөөлжиж байжээ. Жан Хунфан бүүр ямар ч ашиггүй Жан Шижегийн зээ хүүг нь барьцаалан Жан Шиже бууж өгөхийг 3-н удаа шаардаж байжээ.18ны үдээс хойш маш том дайралтанд бэлдэж байжээ. Тэр их буунууд Сүн улсын гинжээр холбогдсон усан онгоцнуудын гинжийг таслаж цэргүүдийг нь ухархад амар болгохгүйн тулд их буу ашиглахыг зөвшөөрөөгүй байна. Маргааш нь Жан Хунфан хүчээ 4 хэсэг салгаж зүүн,Хойд,урд зүгрүү илгээж өөрөө үлдсэн цэргүүтээгээ 1 ли (0.5КМ) зайтай байлгасан байна.

Эхлээд Хойд зүгрүү илгээгдсэн Юаны хүч Сүнгийхэнтэй тулалдаж эхэлсэн боловч няцаагджээ. Үүний дараа Юаныхан баярын хөгжим хуур тавин Сүн улсыханд өөрсдийгөө найрлаж байна гэж итгүүлэн Сонор сэрэмжийг нь сулруулан үд дунд Занг Хонфан маш том даавууны доор цэргүүд нуун урд талаас нь долвтолжээ.Тэгээд Жан Хунфаны онгоцууд нь Сүн улсьн онгоцуудтай ойртсоны дараа Юаныхан Дайныхаа бүрээг үлээн нуугдаж буй цэргүүдээ ил гаргажээ. Сүн улсын хүч том дайралтанд бэлдээгүй байсан учраас тэр дороо 7н онгоцоо,маш олон тооны цэргийн хамт алдсан байна. Цуларсан Сүн улсын цэргүүд ойрын зайнд Юаны хүчтэй жишэшгүй байлаа.Тэгээд Тэр үймээн самуун дунд Сүн улсыхан цэргүүдээ удирдах ч хэцүү байжээ.Тэгээд гинжээр холбогдсон онгоцууд нь голдоо байгаа онгоцуудаа дэмжиж ч чадахгүй,ухарж ч чадахгүй байдалтай байжээ.Сүн улсын цэргүүд хиар цохиулсны дараа Сүн улсын түшмэдүүдийг хяджээ.Тулалдаанд ялагдсан гэдгээ мэдсэн Жан Шиже шилдэг цэргүүдээ цуглуулан хэдэн арван усан онгоцтой хаан эзнээ авархаар бүслэлтийг сэтлэхийг оролдсон боловч Юаны хүч маш хурдан эгнээний голд байсан Хуайзун xааны онгоцруу очиж замдаа тааралдсан бүгдийг хядаж байжээ. Ерөнхий Сайд Лу Шюфу аргаа баран залуу эзэн хаанаа аван ус руу үсэрсэн боловч живж үхсэн байна.

Тулааны Дараа засварлах

Сүн улсын түүхэнд бичигдсэнээр,тулаанаас 7н өдөрийн дараа,хэдэн 100н мянган цогцос эрэг усны гадаргуй дээр хөвж байсан ба залуу хааны цогцос нь одоогийн Шэнзэн хотын Шэкөү оос олдсон гэдэг.Гэхдээ түүний булш нь одоо хүртэл олдоогүй. Жан Шиже тулаанаас амжилттай зугтаасны дараа Доүагэр Яанг-ийг Дараагийн хааныг томилохыг хүлээж байсан боловч Тэр Хуайзун Хааныг насан өөд болсоныг нь сонсоныхоо дараа амиа хоролсон. Жан Шиже түүнийг далайн эргэд оршуулжээ. Жан Шиже ба түүний цэргүүдийг далайн шуурганд өртөн живж үхсэн гэдэг. Гэхдээ зарим түүхчид энэ нь түүнийг ор сураггүй алга болсоноор нь далимдуулж явуулсан Монголчуудын ухуулга байсан гэж үздэг.

Сүн Улсын Эзэн хаан Хуайзун нь Сүн улсын хамгийн сүүлийн хаан байсан учир түүний үхэл нь Сүн улсын мөхөл байсан.Хубилай хааны мэдэлд байсан Юан Гүрэн Хятад Улсыг тэр чигээр нь атгандаа оруулсан.