Юрий Соломин
Юрий Мефодьевич Соломин (1935 оны 6-р сарын 18-нд ЗХУ-ын Чита хотод төрсөн-2024 оны 1-р сарын 11-нд нас барсан) — зөвлөлтийн бөгөөд оросын жүжигчин, театр болон кино найруулагч, театрын урлагийн багш, 1988 оноос Орос Улсын академик Бага театрын (орос. Государственного академического Малого театра России) уран сайхны удирдагч. ОХУ-ын Хөдөлмөрийн баатар (2020), ЗХУ-ын Ардын жүжигчин (1988). Тэрээр Зөвлөлт Оросын Ардын жүжигчин Виталий Соломины (1941—2002) төрсөн ах нь юм.
Намтар
засварлахЮрий Соломин 1935 онд ЗХУ-ын Дорнод Сибирийн хязгаарын Чита хотод (ОХУ-ын Ар Байгалийн хязгаарын төв) хөгжмийн багш эх Зинаида Ананьевна Рябцева (1910—1992), эцэг Мефодий Викторович Соломин (1905—1960) нарын хүү болж төрсөн. Бага наснаасаа хотын "Пионерын Ордны" жүжигт оролцож байжээ.
1953 онд дунд сургуулиа дүүргээд ЗХУ-ын Бага театрын дэргэдэх М.Щепкины нэрэмжит Театрын урлагийн дээд сургуульд (орос. Высшее театральное училище им. М. С. Щепкина) элсэн орсон байна. 1957 онд дээд сургуулиа төгсөөд Бага театрын жүжигчин болжээ.
1980 оноос театрт найруулагч болсон.
1988 оноос "Бага театр"-ын уран сайханы удирдагч болсон байна.
2024 оны 1-р сарын 11-нд бөөрний дутагдал өвчнөөр нас барсан.