Юрий Григорович
Юрий Николаевич Григорович (1927 оны 1-р сарын 2-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн-) — зөвлөлтийн, оросын алдарт бүжиг дэглээч, балетмейстер буюу бүжиг дэглээч, балетын жүжигчин, багш, нийтлэгч.
1947-1957 онд Кировын нэрэмжит Ленинградын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, 1961-1964 онд тус театрын бүжиг дэглээч. 1964-1995 онд "Большой театр"-ын ахлах бүжиг дэглээч, 2008 оноос хойш бүтэн цагийн бүжиг дэглээч. 1986 оны ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар, 1973 оны ЗХУ-ын Ардын жүжигчин.
20-р зууны шилдэг бүжиг дэглээчдийн нэг. Зураач Симон Вирсаладзетэй хамтран бүтээсэн найман оригинал балетын зохиолч, түүнчлэн "Большой театр"-ын репертуарын үндэс болсон бараг бүх сонгодог балетын дэглэлтийг тавьсан байна.
Марийнскийн театрт тавьсан балетууд
засварлах- 1953 — Н. Римский-Корсаковын «Садко» дуурийн бүжиг дэгэлсэн.
- 1954 — Ж. Верди «Риголетто» дуурийн бүжиг дэгэлсэн.
- 1957 — «Чулуун цэцэг» С. Прокофьев
- 1957 — Т.Хренников «Эх»
- 1959 — А.Дворжакийн «Агуу хайр» («Русалка»)
- 1959 — В.Рубина «Гурван бүдүүн» дуурийн бүжиг.
- 1961 — «Хайрын тухай дууль» А. Меликовын дуурийн бүжиг.
- 1994 — «Раймонда» А.Глазуновын балет.