Эшлэл зохиогч өөрийнхөө дэвшүүлэн тавьж буй санаа бодлыг батлах, хэн нэгний дүгнэлт, санаа бодлыг үгүйсгэх, маргах зорилгоор бусдын зохиол бүтээл, хэлсэн үг, баримт бичгээс тэр хэвээр нь, эсвэл гол утга санааг сонгон авч бүтээлдээ гарч болгон ашигласан үг, өгүүлбэр, догол мөрийг эшлэл гэж нэрлэдэг. Эшлэлийг шууд ба дам гэж ангилдаг. Шууд эшлэл гэдэг нь тухайн үг, өгүүлбэр, догол мөрийг ямар ч өөрчлөлтгүйгээр тэр хэвээр нь хашилтад авч хэрэглэсэн эшлэлийн төрөл юм. Хэрэв бусдын бичсэн, хэлсэн үгийн гол утга санааг авч, өөрийн үгээр найруулан бичиж хэрэглэсэн бол дам эшлэл болно. Эшлэлийн аль ч төрөлд хэний, хэдэн онд хэвлэгдсэн, ямар бүтээлийн, хэд дэх талаас авсныг тодорхой заан тэмдэглэх шаардлагатай. Эшлэлийг судалгаа шинжилгээний бүтээл болон тогтмол хэвлэлд түгээмэл ашигладаг. Хэрэв зүүлт хийлгүйгээр хуулан ашигласан, эсвэл тодорхой нэр заагаагүй бол бүтээлийн хулгай гэж үздэг юм.