Этүгэн Их Сургууль

Этүгэн Их Сургууль нь 2001 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө Эрүүл мэндийн сургууль, Сувилахуйн сургууль, Төрийн захиргаа бизнесийн удирдлагын сургууль, Инженерчлэлийн сургууль гэсэн 4 салбар бүрэлдэхүүн сургуультай үйл ажиллагаагаа явуулж байгаа, Монгол Улсын нэгэн их сургууль юм.

 
2001 онд БСШУЯ-наас сургалт эрхлэх зөвшөөрлөө аваад, одоогийн энэ газарт байрлаж байсан, баригдаад олон жил болсон Мах, тосны конторын байрыг түрээслэж, хүчитгэл багана, хана хийж, бохирын шугамыг төвлөрсөн системд холбож, бас будаж шохойдоод 2002 оны намар анхны элсэлтээ зарлаж байсан байна.

Тус сургууль 2001 онд Боловсрол, соёл шинжлэх, ухааны сайдын 153 тоот тушаалаар "Этүгэн коллеж" нэрээр үүсгэн байгуулагджээ. Нэг жилийн турш сургалтын бэлтгэлээ хангасны эцэст 2002 оны намар 36 оюутан 2 багштайгаар анхныхаа хичээлийн жилийг эхэлсэн.

МУИС-ийн 2-р байрны ард байрлах Мах, тосны конторын хоёр давхар хуучны барилгыг бүхлээр нь түрээслэн хичээлийн танхим болгон тохижуулав. Ийнхүү эхний жил нягтлан бодох, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн хоёр л ангитай байлаа.

Удаах жилүүдэд суралцагчдын тоо нэмэгдэж, 2009 он гэхэд 562 оюутантай 4,460 м² талбай бүхий хичээлийн байртай болж өргөжлөө.

Мөн ондоо магадлан итгэмжлэх шалгуур болзлыг хангаж Үндэсний магадлан итгэмжлэх зөвлөлийн 94 тоот гэрчилгээг гардан авав.

2006 онд анхны төгсөлтөө хийж, 5 жилийн ажлаа дүгнүүлснээр коллежоос дээд сургууль хэмээх статуст ахиж дэвшсэн юм. Ингэснээр тус сургуульд суралцагчдын тоо хоёрхон жилийн дараа 1145-д хүрэв.

2016 оны байдлаар Этүгэн Их Сургуулийг нийт 1679 суралцагч төгсжээ.

Хэдий төгсөгчдийн дийлэнх нь анагаахын чиглэлийн суралцагчид мөн боловч өдгөө анагаах, сувилахуй, бизнес, нягтлан бодох, төрийн захиргаа зэрэг 24 мэргэжлээр ирээдүйн боловсролтой иргэд Этүгэнд бэлтгэгдэж байна.

Сургуулийн орчин

засварлах

Хичээлийн 1-р байр

засварлах
 
Хичээлийн нэгдүгээр байр бол Этүгэний цохилох зүрх болсон хамгийн завгүй газар

Этүгэн их сургуулийн нэгдүгээр байр 2009 онд ашиглалтанд орсон ба 5 давхар тус байр нь 3 лекцийн танхим, 20 гаруй хичээлийн өрөө, 10 лаборатори кабинеттай.

Хичээлийн 2-р байр

засварлах
 
Хичээлийн хоёрдугаар байр

Этүгэн Их Сургуулийн Спорт заал, дотуур байрны цогцолбор болох тус байрыг оюутнууд нь "Хойд байр" гэдэг. Чингисийн талбайгаас 800 метрийн зайд байрлах 15 давхар энэ байр хотын төвийн хаанаас ч харагддаг.

Хичээлийн 3-р байр

засварлах
 
Хичээлийн гуравдугаар байр

Энд сургуулийн харьяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, инженерийн болон компьютерийн сургалтын хэд хэдэн лаборатори байрладаг.

Бүрэлдэхүүн сургуулиуд

засварлах

Эрүүл мэндийн сургууль

засварлах
Элсүүлэх мэргэжил Боловс-ролын зэрэг Суралцах жил, хэлбэр Ерөнхий шалгалт
I II
Эрүүл мэндийн сургууль
Эм найруулагч диплом 2(өдөр) Хими Биологи
Лабораторийн техникч 2 (өдөр)
Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-Хүний их эмч бакалавр 6 (өдөр)
Уламжлалт анагаах ухааны их эмч
Эм зүйч 5 (өдөр)
Био-анагаах
Нүүр ам судлалын их эмч
Анагаах магистр 2 жил Мэргэжил,

Ярилцлага

Эм зүй
Био-анагаах
Эмнэлзүйн анагаах ухаан доктор 4 жил

Сувилахуйн сургууль

засварлах
Элсүүлэх мэргэжил Боловс-ролын зэрэг Суралцах жил, хэлбэр Ерөнхий шалгалт
I II
Сувилахуйн сургууль
Хөдөлгөөн засалч диплом 3(өдөр) Хими Биологи
Сувилахуй бакалавр 4 (өдөр)
Олон улсын сувилахуй
Хөдөлгөөн засалч
Сувилахуй (дипломын боловсролоос) 2 (орой) Мэргэжил
Сувилахуй магистр 2 жил Мэргэжил,

Ярилцлага

Төрийн захиргаа, бизнесийн удирдлагын сургууль

засварлах
Элсүүлэх мэргэжил Боловс-ролын зэрэг Суралцах жил, хэлбэр Ерөнхий шалгалт
I II
Төрийн захиргаа, бизнесийн удирдлагын сургууль
Нягтлан бодох бүртгэл бакалавр 4 (өдөр) Математик Гадаад хэл,

Нийгмийн тухай мэдлэг

Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
Аялал жуулчлал, сувиллын менежмент
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент
Хүний нөөцийн менежмент
Төрийн захиргааны менежмент
Нягтлан бодох бүртгэл 2.5-3.5

(орой, эчнээ)

Мэргэжил
Төрийн захиргааны менежмент
Бизнесийн удирдлага магистр 2 жил Мэргэжил,

Ярилцлага

Нягтлан бодох бүртгэл 1.5-2.5

(өдөр, эчнээ)

Төрийн захиргааны менежмент

Инженерчлэлийн сургууль

засварлах
Элсүүлэх мэргэжил Боловс-ролын зэрэг Суралцах жил, хэлбэр Ерөнхий шалгалт
I II
Инженерчлэлийн сургууль
Компьютерийн программ хангамжийн инженер бакалавр 4 (өдөр) Математик Физик,

Гадаад хэл

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
Цахилгаан хангамжийн инженер

Цахим холбоос

засварлах
  Commons: Этүгэн Их Сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан