Open main menu

Балтын тэнгисийн дорнод эрэгт байх нэгэн ястны төлөөллийг Эстон хүн, хамтаар нь Эстончууд (эст. eestlased) гэнэ. Тэд Фин хэлний бүлгийн Эстон хэлээр хэлэлцдэг тул Балтын шадар Фин төрлийн ард түмэн юм. Эстончууд Эстон улсын хүн амын 68.7%-ийг эзлэж, Эстон хэл тус улсын цорын ганц төрийн хэл гэж батлагдсан байдаг. Эстон улс ЗХУ-аас 1991 онд тусгаар тогтносон юм. Эстон орныг ер нь Балтын орнуудын нэг гэж ойлгодог ч гэсэн Эстончуудыг хэл яриагаараа Латви, Литва зэрэг Балт төрлийн хэлт ард түмэнтэй бус Финланд улсын олонх Финчүүдтэй ойр төрөл юм гэдэг.

Эстон үндэстэн
eestlased
Бүгд тоо
1.1 сая орчим
Төвлөрсөн газар орон
ЭстонЭстон Эстон 924,966[1]
ФинландФинланд Финланд 34,006[2]
Америк АНУ 25,000
КанадКанад Канад 23,930[3]
ШведШвед Швед 23,000
Орос ОХУ 17,875[4]
Их БританиИх Британи Их Британи 14,000[5]
АвстралиАвстрали Австрали 7,543[6]
ГерманГерман Герман 5,000
НорвегиНорвеги Норвеги 2,871[7]
УкраинУкраин Украин 2,868[8]
ИрландИрланд Ирланд 2,373[9]
ЛатвиЛатви Латви 2,000[10]
БельгиБельги Бельги 2,000[11]
Хэл аялгуу

Эстон хэл

Шашин шүтлэг

Дээр үед онгон шүтэх ёстой байжээ. Одоо цагт шашин шүтдэггүй байх юм уу эсвэл Лютерийн үзлийг дагагч байдаг.

Төрөл ард түмэн

Балтын шадар Финчүүд

Эстонд 93 түм, дэлхийд бүгд 1.1 сая Эстон хүн байна. Тусгаар улсын олонх «ястан», «угсаатан» гэсэн ч гэсэн үнэмлэхүй олонх биш (68.7%, хажуугаар нь Оросууд 24%-ийг эзлэдэг), угаасаа харьцангуй цөөн учир монгол хэлнээ «үндэстэн» гэж хэлвэл болмооргүй санагдана. Ер нь 19-р зуунаас л улс үндэс гэх сэхээ орсон гэдэг.

Иш баримтЗасварлах