Эстони

— «Эстон» гээд холбогдов —

Дорно умард Европт оршдог Балтын гурван орны хойд талынх нь Эстони улс (эст. Eesti) юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Эстони Улс (эст. Eesti Vabariik) гэнэ.

Бүгд Найрамдах Эстони Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠧᠰᠲ᠋ᠣᠨ ᠤᠯᠤᠰ
Eesti Vabariik
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
эст. "Mu isamaa, mu õnn ja rõõm"
«Эх орон минь - миний баяр жаргал»
Эстон улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Эстон улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Нийслэл 
(их хот)
Tallinn wapen.svg Таллин
Албан хэл Эстони хэл
Ард түмэн 
(2010 он)
68.7% - Эстони
24.8% - Орос
4.9 % - бусад
1.5 % - тодорхойгүй[1]
Олон түмэн Эстоничууд
Төр засаг Парламентийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Тоомас Ильвес
 -  Ерөнхий сайд Андрюс Ансип
Улсын хурал эст. "Riigikogu"
(«Улсын Бүгд Хурал»)
Тусгаар тогтносон нь
 -  ЗХУ-аас 1991 оны 8 сарын 20 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 45,227 км2 (132)
 -  Гадаргын ус (%) 4.45%
Хүн ам
 -  Тооцоо (2010) 1,340,194[2] (151)
 -  Тооллого (2012) 1,294,236[3] 
 -  Нягт сийрэг 29 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2012 оны тооцоо
 -  Нийт дүн $27.313 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $21,059[4] 
ДНБ (Нэрлэсэн) 2012 оны тооцоо
 -  Нийт дүн $22.225 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $16,636[4] 
ОТББИ (2009) 31.4 
ХХИ (2011) 0.835[5] (маш сайн) (34)
Мөнгөний нэгж Евро (€) (EUR)
Цагийн бүс ДЕЦ (НЗНЦ+2)
 -  Зуны цаг ДЕЗЦ (НЗНЦ+3)
Домэйн нэр .ee1
Утасны томьёо +372
1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ

Эстони нь Балтын тэнгисийн эх газар руу түрж орсон хэсэг болох Финийн булангаар хойд талаараа, Ригын булангаар баруун урд талаараа, яг Балтын тэнгис нэрт усаар баруун талаараа далай тэнгист тулна. Урд талаараа Латви (343 км зурвас), зүүн талаараа Орос (338.6 км) гэх хоёр улстай газраар хиллэдэг.[6] Балтын тэнгисийн цаана өрнө зүгт Швед, умар зүгт Финланд хоёр улс Эстонид илүү ойр байрладаг.

Эстони 45,227 км² (дэлхийд 132-р том) газар нутагтай, 2020 оны 1 дүгээр сарын байдлаар 1.328 сая хүн амтай (дэлхийд 151-р олон) байсан юм.[2] Нэгж км²-т 29 хүн (дэлхийд 181-р шигүү ) оногдож байна. Газар нутаг, хүн амын тоогоор харьцангуй жижиг улсад тооцогдоно.

ТүүхЗасварлах

13 дугаар зуунаас Германы эрхшээлд байж байгаад 17 дугаар зуунд "Ливоны дайн"-ы үр дүнд Умард хэсэг нь Шведын эрх мэдэлд шилжсэн. Швед, Оросын хаант улс хоорондын "Умардын дайн"-ны тогсгол болсон "Ништадын энхийн гэрээ"-ний дагуу Оросын хаант улсын бүрэлдэхүүнд 1721 онд орсон байна. Эстон нь Хаант Оросыг мөхсөний дараа 1918 онд дараа тусгаар тогтнолоо зарлаж, 1920 оны 6 дугаар сард Үндсэн хуулиа баталж парламентын Бүгд найрамдах улс болжээ. 1921 оны 9 дүгээр сарын 22-нд "Үндэстний Лиг"-д гишүүнээр элссэн байна.

ЗХУ, Герман хоёрын Европт газар нутагт хуваан нөлөөлөх тохиролцооны дагуу 1939 оны 9 дүгээр сард ЗХУ, Эстони Улс хооронд "Харилцан туслалцах Пакт" /Пакт о взаимопомощи/ байгуулж 1940 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэгт орсон байна. Эстони ЗХУ-ын бүрэлдэхүүнд 1940-1991 онуудад багтаж ирсэн. 1991 онд ЗХУ задран унахад Эстони тусгаар тогтнолоо сэргээсэн юм.

1990 оны 5 дугаар сарын 8-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Эстони Улсын Дээд Зөвлөл "Бүгд Найрамдах Эстони Улсын 1938 оны Үндсэн хуулийг сэргээж буйг" хууль баталж 1991 оны 8 дугаар сарын 20-нд Эстони Тусгаар тогтнолоо баталгаажуулсан бөгөөд мөн оны 9 дүгээр сарын 17-нд НҮБ-д гишүүнээр элссэн байна. 2004 оны 5 дугаар сарын 1-нд Европын Холбооны, НАТО-гийн гишүүн болжээ.

Улс төрийн тогтолцооЗасварлах

1992 онд баталсан Үндсэн хуулийн дагуу Эстоний ард түмний дээд эрх мэдэлтэй бие даасан ардчилсан парламентын Бүгд найрамдах улс юм. Хууль тогтоох эрх мэдэл шууд сонгуулийн пропорциональ системээр сонгогдсон 101 гишүүний нэг Танхимтай парламент-Риигикогид юм. Тус улсын 18 нас хүрсэн иргэд 4 жилийн хугацаатай Парламентын сонгуульд оролцох эрхтэй. Хамгийн сүүлчийн парламентын сонгууль 2019 оны 3 дугаар сард болсон. Парламентад 21 нас хүрсэн, санал өгөх эрхтэй Эстони улсын иргэн нэр дэвшиж болно. Риигикогын сонгууль өмнөх сонгуулиулаас хойш дөрөв дэх жилийнхээ 3 дугаар сарын эхний ням гарагт болдог хуультай. Зарим тохиолдолд Ерөнхийлөгчийн шийдвэрээр хугацаанаас өмнө сонгууль зарлаж болно (одоог хүртэл ийм сонгууль болоогүй). Риигикогугийн сонгуулийн журмыг "Риигикогу сонгуулийн тухай хуул"-иар тогтоодог. Сүүлийн сонгулийн бүрэлдэхүүн:

  • Шинэчлэлийн нам- 34 гишүүн;
  • Төв үзлийн нам-25 гишүүн;
  • Эстонийн Консерватив Ардын нам- 19 гишүүн;
  • "Эх орон" нам - 12 гишүүн;
  • Эстонийн Социал-демократ нам- 10 гишүүн;
  • Нам бус -1 гишүүн.


Төрийн тэргүүн болох Ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаагаар Парламентын гишүүд нууц санал хураалтаар сонгодог байна.

Парламентад олонх болсон намын удирдагч Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд болдог. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд санал болгож парламентын дэмжлэг аваад Ерөнхийлөгчөөр батлуулдаг байна.

Хүн амЗасварлах

2011 оны тооллогоор хүн амын 68.7% (889,770)-ийг Эстоничууд, 24.8-ийг Оросууд, 6.5%-ийг бусад яс үндэст хүмүүс эзлэж байна.[7] Эстоничуудын Эстони хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Эстони орон хэдий газар нутгийн байршлаар Балтын гэх боловч Эстони хэл нь Балт төрлийн хэл биш харин Урал язгуурын Фин төрлийн хэл болохын хувьд Эстоничууд Финчүүдтэй илүү хамаатай ард түмэн юм.

Эстони улсын нутаг дэвсгэр эхлээд 15 нэгжид хуваагддаг. Эстониор "maakond" (орос. уезд; англ. county) гэх энэ нэгж дунджаар 4,742 км² нутаг, 90 мянган хүнийг харьяалдгаас үзвэл монголоор «хошуу» гэж нэрлэж болохуйц юм. Эсвэл нарийн тооцохгүйгээр «муж» гэж ойлгож болно. Эстонид нийслэл Таллин (2020 онд 426,538 мянган оршин суугчтай), Тарту (103,284), Нарва-57 мянган хүнтэй гурван хот байдаг.

Сүүлийн хэдэн жилд Эстони улс олон улсын амьдралын чанарын судалгаагаар тогтмол дээгүүр байр эзэлж байна. Ийнхүү тус улс интернэт дэх үг хэлэх эрх чөлөөгөөрөө 1-р байр эзэлж, эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр Европт 6-р байр эзэлж, хэвлэлийн эрх чөлөөний зэрэглэлд 11-р байранд орж, амьдралын чанараараа дэлхийд 25-р байранд орсон байна. Мөн Эстони нь макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтээр тэргүүлэгч орон болоод байна.

БоловсролЗасварлах

Боловсролын салбарын тэргүүлэгч PISA-ийн судалгааны дагуу Эстоны дунд сургуулийн хүүхдүүд Европт нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт жагсдаг. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Эстони сургуулийн боловсролын салбарт удаан жил тэргүүлдэг байсан Финляндыг хүртэл гүйцээд байна. Мөн тус улсад бичиг үсэг тайлагдалт нь зуун хувь байдаг.

  • Тарту-гийн Их сургууль (Tartu Ülikool)
  • Таллины Их сургууль (Tallinna Ülikool)
  • Таллины техникийн Их сургууль (Tallinna Tehnikaülikool)
  • Эстоний урлагийн академи (Eesti Kunstiakadeemia)
  • Эстоний театр хөгжмийн академи(Eesti Muusika- ja Teatriakadeemia)
  • Эстоний Байгалийн ухааны Их сургууль (Eesti Maaülikool)
  • Эстоний далайн академи (Eesti Mereakadeemia)
  • Эстоний батлан хамгаалахын коллеж (KVÜÕA Kõrgem Sõjakool)
  • Дотоод аюулгүй байдлын Академи (Sisekaitseakadeemia)
  • Тарту-гийн нисэхийн коллеж (Tartu Lennukolledž)


Цахим холбоос

Wiktionary: Эстони – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Эстони Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлЗасварлах

  1. Population by ethnic nationality, 1 January, year. stat.ee. Statistics Estonia. 2010-Dec-29-д хандсан.
  2. 2.0 2.1 Statistics Estonia. Stat.ee (1 January 2011).
  3. (2012) "2012. Aasta rahva ja eluruumide loendus (Population and Housing Census)" (in Estonian and English) (PDF) 1.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Estonia. International Monetary Fund. 18 April 2012-д хандсан.
  5. Human Development Report 2011. United Nations (2011). 14 August 2011-д хандсан.
  6. Estonian Republic. Official website of the Republic of Estonia (in Estonian)
  7. census 2011