Эсийн орчил
Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шат, тэдгээрт дарааллан өрнөх үйл явцыг эсийн цикл гэнэ. Эсийн циклийн үргэлжлэх хугацаа орчны хүчилтөрөгчийн хангамж, гэрэл, дулаан зэргээс шалтгаалан нэлээд хэлбэлзэлтэй байна.Эсийн цикл нь хэд хэдэн үе шатаас бүрдэнэ. Нэгдүгээр үе шат (G1) нь эсийн өсч, хэмжээгээр том болох үе. Эс нь тодорхой нэг хэмжээнд хүрээд дараагийн үе шат (S) буюу ДНХ-ийн синтез эхэлнэ. Эсийн удамшлын мэдээ хуулбарлагдана (DNA replication). Дараагийн үе шатанд (G2) эс нь хуулбарлах үйл явцыг шалгаж, эс дэх энергийн нөөц нэмэгдэнэ, хоер эс болж хуваагдахад бэлтгэнэ. Хромосом нь хуваагдаж ( Mitosis M) хоер охин эс үүснэ. Охин эсүүд нь хромосомын ижил тогтолцоотой байна. Охин эс үүссэний дараа эсүүд эргээд нэгдүгээр үе шатандаа буцаж очсноор (G1) нэг цикл дуусна.
Эсийн амьдралын циклийн хугацаа нь эсээсээ хамаарч янз янз байдаг. Ихэнх сүүгээр бойждог амьтан болон хүний эсийн цикл 10-30 цаг үргэлжилдэг. Эхний үе шатанд (G1) орсон эсүүд заавал бүх циклийг дуустал байдаггүй, тэд G0 буюу амралтын байдалд байж болдог. Бактерийн эс 20 минут тутамд, гэдэсний дотор хананы хучуур эдийн эс 8-10 цаг тутамл, мэдрэлийн эс хуваагдахгүй.