Эсийн биологи (англи. Cell biology) гэдэг нь эсийг судалдаг, биологийн нэг салбар ухаан юм. Бүх бие организм нь эд эсээс бүрддэг учраас эсийн биологийг биологийн шинжлэх ухааны үндэс гэж хэлж болно.

Эсийн молекул бүтэц.
Эндотелиал эсийг томруусан байдал, эсийн цөмийг DAPI-аар хөх өнгөтэй болгож тодруулав

Анх Английн эрдэмтэн Р.Гук 1665 онд өөрийн зохион бүтээсэн микроскопоор ургамлын үйсний нимгэн зүсмийг харж эсийг нээснээр эсийн биологийн суурь тавигдсан.

Эсийн биологи нь нэг эст бактер, протоз зэргийг судлахаас гадна олон эст хүн, ургамал зэргийг судалдаг. Эсийн дотоод бүтэцийг судлах мэдэх нь бүх төрлийн биологийн шинжлэх ухаануудад чухал байдаг. Эсийн биологи нь генетик, биохими, молекул биологи, иммунологи, хөжлийн биологитой гүн холбоотой ухаан юм.

Уургийн хөдөлгөөн засварлах

Эсийн дотоод хэсэг бүрт тодорхой өөр төрлийн уургууд агуулагдана. Эсийн биологийн чухал хэсэг нь эс дотор уураг шилжих ба эсээс уураг гадагшлах молекулын механизмыг судлахад оршдог. Ихэнх уураг нь RER дотор рибозомоор сентизэлдэг. Рибозом нь цөмийн RNA хүчлийг агуулж цааш аминхүчлүүдтэй нэгдэж уургийг бий болгодог. Эдгээр нь RER-д болон дангаараа мөн цитоплазмд агуулагддаг.

Эсийн эрхтэнцрүүд засварлах

Бөөм засварлах

Бөөм нь бөөрөнхий хэлбэртэй. Эсийн доторх хамгийн том эрхтэнцэр, дунджаар 10мкм хэмжээтэй. Бөөм нь бөөмийн бүрхүүл, бөөмийн шингэн-кариоплазм, бөөмхөн гэсэн хэсгүүдээс бүрддэг. Бөөм нь эсийн удамшлын материалын ихэнх хэсгийг хадгалж, эсийн бүтэц үйл ажжиллагааг удирддаг. Бөөмийн бүрхүүл нь бөөмийн дотоод орчныг цитоплазмаас тусгаарласан хоёр давхар мембран м. Бөөмийн мембран нь эсийн плазман мембранын адил уураг өөх тосны молекулаас тогтоно.

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.