Эсийн амьдралын циклийг судалсан нь

Л. Хатвэл нь генетикийн аргаар эсийн циклийг судлах боломжийг бїр 1960-аад оноос тогтоожээ. Тэрээр хамгийн тохиромжтой туршалтын модель болох талхны исгэгч Saccharymyces cerevisiae - ааг ашиглан эсийн амьдралын зохицуулагыг судалжээ. 1970 - 71 онуудад хийсэн хэсэг бїлэг туршилтийнхаа їр дїнд Хатвэл эсийн амьдралын циклийг удирдан зохицуулдаг зуу гаруй генийг нээжээ. Тэр бїлэг генийг CDC - genes (cell divison cycle) гэж нэрлэжээ. Эдгээр генийг нэг болох CDC28 нь эсийн амьдралын нэгдїїгээр їеийг (G1) удирдан зохицуулдаг тул "start" гэж нэрлэв.

Хатвэл мєн хэт ягаан туяанд эс хэр мэдрэмжтэй байгааг судалж Checkpoint буюу шалгалтын ойлголт нэвтрїїлжээ. Энэ нь ДНХ гэмтсэн їед эсийн циклийг зогсоох їйл явцыг хэлж байгаа юм. Ингэснээр эс нь амьдралын дараагийн їе шатанд орохоос ємнє ДНХ-г засах (репараци ) їйл явцад цаг олгох юм.