Эрүүл мэндийн сэтгүүл зүй

Эрүүл мэндийн сэтгүүл зүй буюу Анагаах ухааны сэтгүүл зүй бол анагаах ухааны мэдээ, онцлог шинж чанаруудын тухай мэдээ мэдээлэх юм. Англи хэлээр Medical journalism эсвэл Health journalism гэж нэрлэж ирсэн бол монгол хэлнээ Эрүүл мэндийн сэтгүүл зүй нэршлээр хэрэглэдэг. Эрүүл мэндийн сэтгүүл зүй нь анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн судалгааны нийтлэл шүүмж болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаанаас ялгаатай байна.

Эрүүл мэндийн сэтгүүл зүй нь ерөнхийдөө олон нийтэд, иргэдэд хандсан анагаах ухаан, эрүүл мэндийн нийтлэл мэдээ эрүүл мэндийн чиглэлийн тусгай хэвлэлд юмуу, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тусгай булан нүүр, хөтөлбөрт нийтэлж нэвтрүүлнэ. Үүний зэрэгцээ эмч, тусгай мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн сэтгүүл зүйн бүтээл нь ихэвчлэн мэргэжлийн судалгааны сэтгүүлд нийтлэгдэнэ.

Монгол Улсад

засварлах

Эрүүл мэндийн сэтгүүл зүйн үнэн зөв байдал харилцан адилгүй байдаг. Эрүүл мэндийн сэтгүүл зүйн мэдээ нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэд хэдэн янзаар гарч байна. Үүнд:

  • Мэдээллийн вэб сайтад "Эрүүл мэнд" булангаар
  • Телевизэд гол төлөв тусгай хөтөлбөрөөр (Ёо-ёог анагаах нь, Цахим эмч, Дугархүү эмч зөвлөж байна...)

Ном товхимол

засварлах

ХХ, Интерньюс, Эрүүл мэндийн сэтгүүл зүйн үндэс, УБ 2006