Эрээн далт бяцхан шувуу

Эрээн далт бяцхан шувуу ньTrochilidae овгийн шувуу ба Америк тивээс гаралтай. Энэ бүлэг шувууд нь биеэр хамгийн жижигт тооцогдох бөгөөд дэлхийн хамгийн жижиг шувуу соно бялзуухай багтдаг. Эдгээр шувууд нь секундэд 12-90 удаа далавчаа дэвж, агаарт нэг газраа тогтож чаддаг ба мөн хойшоо ухарж нисэж чадах цорын ганц бүлэг болно. Эрээн дальт бяцхан шувуу нь 15 м/с (54 км/ц) хурдтай ниснэ.

Эрээн далт бяцхан шувуу
Эм эрээн дальт бяцхан шувуу
Эм эрээн дальт бяцхан шувуу
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Дэд анги: Neornithes
Доод анги: Neognathae
(зэрэглэлгүй) Cypselomorphae
Баг: Ураацайтан (Apodiformes)
Овог: Trochilidae
Вигорс, 1825

ИдэшЗасварлах

Энэ шувуу нь цэцгийн бал, шүүсээр хооллох ба ургамлын тоос хүртээгчийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Ялангуяа гүнзгий хоолойтой, хонхон болон бүрээ хэлбэрийн цэцэг ургамалд. Дан цэцгийн бал нь шим тэжээлээр хангалтгүй тул шавьж, аалз зэргээр хооллож уураг, амин хүчил, витамин, эрдэс бодисын хэрэгцээгээ хангана. Ангаахайгаа тэжээж буй үед энэ нь бүр ч чухал юм.

Цахим холбоосЗасварлах

Wiktionary: Эрээн далт бяцхан шувуу – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Trochilidae – Викимедиа дуу дүрсний сан