Эрчим (хөлбөмбөгийн баг)
Үүсэл Хөгжил
засварлахБүтэн нэр | Эрчим Хөлбөмбөгийн Клуб | |||
---|---|---|---|---|
Байгуулагдсан | 1994-4-16 | |||
Цэнгэлдэх хүрээлэн | ДЦС-4 Эрчим Спорт Хороо Монгол, Улаанбаатар (Багтаамж: 5000) | |||
Ерөнхийлөгч | Мээрэн Амарбаясгалан | |||
Менежер | Ч.Баясгалан | |||
Ахлагч | Цэрэнжав Энхжаргал | |||
Лиг | Хүрхрээ" Үндэсний дээд лиг 2019 | |||
| ||||
Энэ улирал |
ЭРЧИМ КЛУБЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
1993 оны 11 сард инженер Б.Эрдэнэбат, М.Амарбаясгалан нарын хүсэлт санаачлагаар багш Л.Доржсүрэнг биеийн тамир, урлаг соёлын зааварлагч, арга зүйчээр авч ажиллууулан улмаар 1994 оны 4 дүгэýр сарын 16нд ТЭЦ-4 “ЭРЧИМ” хөл бөмбөгийн баг байгуулж УАШТ-д оролцсоноор Улсын аварга баг болж үүнээс үндэслэн “ЭРЧИМ” спорт тоглоомын клуб байгуулах албан бичиг, клубын дүрэм, журмыг бичиж БТСУХ, МҮОХ-д хүсэлт гаргасны дагуу 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06 тоот Хамтарсан тогтоолоор Спорт тоглоомын бие даасан “ЭРЧИМ КЛУБ” байгуулагдаж 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Үүнд:
- Клубын Эзэн Ц.Баярбаатар /станцын дарга/
- Эрчим клубын эрхлэгч, Биеийн тамирын зааварлагч Л.Доржсүрэн /хөлмбөмбөг/
- Ахлах дасгалжуулагч Г.Баярсайхан /1994/ волейбол
- Дасгалжуулагч Т.Оюундэлгэр /1994-1996/, Л.Төгсбаяр /1994-1995/ волейбол
- Заалны зохион байгуулагч Б.Ариунаа /1994-1997/ волейбол
- Ц.Наранцацрал теннис /1995-1997/
Мөн ЭХУГ-ын даргын тушаалаар 10 тамирчин цалинтайгаар ажиллуулах шийдвэр гаргаж байсан. Эрчим спорт клуб нь хөлбөмбөг, волейбол, теннис, сагсан бөмбөгийн төрлөөр байгууллага төлөөлж Дүүрэг, хот, Улс, Лиг, Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн билээ.
Клубын анхны спорт заал одоогийн станцын автомашины граж, эмнэлэг байгаа байранд байсан ба 1996 оноос Станцын дарга Ц.Баярбаатар, Эрчим хүчний системийн дарга Чимэд нарын харилцан тохиролцсоны үндсэн дээр спорт заалыг “ДЦС-4” ТӨХК-ийн мэдэлд авснаар “ЭРЧИМ” клуб иж бүрэн спортын байгууламжтай болсон. Ингэснээр манай “ЭРЧИМ” клубын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх боломжоор хангагдаж спортод гаргах амжилт нь улам бүр дээшилсэн.
Үүгээр зогсохгүй станцын ажилчдын дунд зохиогддог спортын бүх уралдаан тэмцээнүүд уг зааланд явагдах болсон ба ажилчдын спортод хандах хандлага эрс сайжирч, тэмцээн уралдаанд идэвхи санаачлагатай оролцон баг тамирчдаа хөгжөөн дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болсон.
СПОРТ ТОГЛООМЫН “ЭРЧИМ” КЛУБЫН ХӨЛБӨМБӨГИЙН АНХНЫ БАГ
“ЭРЧИМ” клубын дасгалжуулагчаар:
- 1994-2010 он Спортын мастер Л.Доржсүрэн
- 2010 оноос Спортын мастер Д.Батнасан
Багийн ахлагчаар:
- 1994-1996 онд Спортын мастер И.Отгонбаяр
- 1997-1999 онд Спортын мастер Б.Болдбаатар
- 2000-2001 онд Спортын мастер Г.Алтан-Илд
- 2002-2004 онд Спортын мастер С.Пүрэвсүх
- 2007 онд Спортын мастер Б.Гарьдмагнай
- 2008 онд Спортын мастер Ч.Алтантогос
-2009 оноос Спортын мастер Ц.Энхжаргал
2012 оны 01 дүгээр сарын 10-нд хөлбөмбөгийн “ЭРЧИМ” клубыг албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, УБГ-000027954 тоот гэрчилгээ, тамга, тэмдгийг авч, Дэлхийн ХБХ (FIFA)-ны жишигт нийцсэн Азийн хөлбөмбөгийн холбоо (АFC)-д албан ёсны бүртгэлтэй ГҮ ТББ болсон.
"ЭРЧИМ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ" ГҮ ТББ-ЫН
УДИРДЛАГА
- Клубын ерөнхийлөгч М.Амарбаясгалан -“ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер
- Гүйцэтгэх захирал Ч.Баясгалан -“ДЦС-4” ТӨХК-ийн СТ.НБТХ мэргэжилтэн
- Менежер: Б.Болдбаатар – “СММ” ХХК-ийн захирал
-Ахлах дасгалжуулагч З.Баттулга- AFC-B зэрэглэл
-Дасгалжуулагч Д.Батнасан–AFC-В зэрэглэл
-Дасгалжуулагч Л.Доржсүрэн -AFC-C зэрэглэл
-Дасгалжуулагч Ц.Энхжаргал-AFC-B зэрэглэл,Футзал-AFC Левэл 1 зэрэглэл.
-Дасгалжуулагч Б.Анар
-Дасгалжуулагч Э.Чинбаатар-AFC-C фут.зал
- Хаалгачийн дасгалжуулагч П.Жаргалсайхан- AFC-С зэрэглэл
2012 онд ивээн тэтгэгч байгууллагуудын тусламжтайгаар Монголд анх удаа Голландын ”Green field”-ын "Астра тур" компанид үйлдвэрлэсэн 3 дахь үеийн Европ стандартын хиймэл зүлгэн талбай барьж байгуулсан.
“ЭРЧИМ” клуб нь Ази тивийн түвшинд клубийнхээ нэр хүндийг, цаашлаад Монгол Улсын хөлбөмбөгийн түвшинг тодорхойлсон Монголын жишиг клуб болох зорилт тавин ажиллаж байна.
Цэнгэлдэх хүрээлэн
засварлахЭрчимын баг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ДЦС-4 Эрчим Спорт хорооөлбөмбөгийн талбайн тоглолтуудаа хийдэг. Багтаамж - 2000 хүн, талбайн хэмжээ 105 x 68 м.[1]
Шагналууд
засварлахМонголын Үндэсний Лиг
- Алт – 1996, 1998, 2000, 2002, 2007, 2008, 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018
- Мөнгө – 1997, 1999, 2009, 2014, 2019
- Хүрэл - 2003
МХБХ-ны цом
- Алт – 1998, 1999, 2000, 2012, 2013, 2014, 2015, 2019
- Мөнгө – 2001, 2002
Монголын суперцом
- Алт – 2011, 2012, 2013, 2014, 2016, 2017
Одоогийн бүрэлдэхүүн
засварлах2014-15 '[2] Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
Цахим холбоос
засварлах- Монголын Хөлбөмбөгийн Холбоо (англ.)
Эшлэл
засварлах- ↑ Erchim Club Football Pitch - Ulan Bator (Ulaanbaatar)
- ↑ Erchim squad (Memento 26. Наймдугаар сар 2015 цахим архивт), Soccerway