Эрх Хара

— «Эрх Хар» гээд холбогдов —

Эрх Хара буюу Эрх Хар бол Хэрэйдийн ханлигийн Куржакуз буюруг ханы отгон хүү. Эцгийгээ нас барсны дараа ах Тоорил ханы, хан суурины төлөөх тэмцэлд Тайтөмөр, Бухатөмөр гэсэн хоёр ахынхаа хамт хуйвалдаж, Хэрэйдийн дотор самуун дэгдээсэн хэдий ч, Тоорил хан, Есүхэй баатарын цэрэгт ялагдал хүлээж, Найманы ханлигт дүрвэж очсон. 1194 оны үед Найманы цэргийн дэмжлэгийг авсан Эрх Хар ноён Тоорил ханыг ялж, улс албатаас нь хөөжээ. 1198 оны орчимд Тоорил хан, өөрийн холбоотон боржигины Тэмүүжин ханаас цэргийн тусламж авч, Байдраг голын хавьд Эрх Хар болон Хөгсэү сабраг баатрын цэргийн хүчийг бут ниргэж, ялсан байдаг. Энэ явдлаас хойш Эрх Хара гэх энэ хүний нэр түүхэнд дахин бичигдсэнгүй.