Эртний нүүдэлчдийн нүүдлийн тухай домог зүй
Тобагийн уг гарал болон нүүдлийн тухай домог
засварлахВэй Шоугийн "Вэй шу"-гийн (Тобагийн Вэй улсын бичиг) оршилд Тобагийн үеийн домгийг дурьдсан нь: "Эрт урьд Шар хаан (Хуанди)хорин таван хүүтэй байсны зарим нь дотоод хятад газарт, зарим гадаад алс бөглүү орныг эзлэн суужээ. Отгон хүү Чан И умард газрын эзэгнэсэн бөгөөд тэнд "Их Сяньби" хэмээх уул буй тул тийнхүү сяньби гэж нэрлэжээ. (Г.Сүхбаатар 1980: 12 ). Түүний дараа 10 мужийн нийслэлээс хойш уудам говь нутгийг захиран мал маллан нүүдэллэж, ан гөрөө эрхлэн байжээ. Зан заншил нь эгэл жирийн, ёс журам нь бүдүүлэг хялбар бөгөөд бичиг зохиогоогүй, мод сийлэн тэмдэглэж, үе үеийн хэрэг явдлыг хол ойрын хүмүүс улируулан уламжилсан нь түүхч түшмэдийн тэмдэглэл мэт байв. Шар хаан шороон ёст ван тул умар зүгийнхэн шороог "то", эзэнг "ба" хэмээх учир тийнхүү "тоба" гэж овоглосон байна. (Г.Сүхбаатар) Түүний удам Ши Цзюнь нь Яогийн үед түшмэл болж, ган гачгийн шулмыг Жошуй голоос нээсэн тул олон түмний гавьяанд түшиглэж, харин Шунь хаан түүнийг сайшаан тушааж, тарианы овог болгожээ.Гурван төрийг өнгөрөн Цинь, Хан улс хүрч ирэхдээ Хуйцюй, Сяньюнь, Уулын тун, Хүннү нарт багтаж олон үеийн турш Чжун чжоуг (хятад) хэрцгий догшноор хөнөөн байсан ба Ши Цзюний удам хятад оронтой харилцаагүй байсан бөгөөд тийм учраас судар тэмдэглэлд тэмдэглээгүй билээ. Жаран долоон үе болоод Чэн хуанди (Мао хаан)хүрч ирэв. Түүний цээртэй нэр нь Мао юм. тэр хүн хаан суугаад сэцэн ухаантай баатарлаг тул хол ойрынхондоо өргөмжлөгдөөд 36 улс, 33 том овгийг захирч нэр сүр нь умар дахинд алдаршиж эс дагасан нь үгүй билээ... Ингээд Мао хаанаас эхлэн тобагийнЦзефэнь хаан хүртэл 13 хааны нэрийг дэс дараалан бичээд, заримтай холбогдсон домгийн чанартай үйл явдлыг тоөчхпм дурджээ... Мао (Маодунь Г.Сүхбаатар 1980:32) хаанаас хойшхи 5 дахь үеийн Сюань (Туйинь) хаан ширээнд суугаад урагш нүүн эргэн тойрон мянга гаруй газар том нуурт очжээ. Тэр нутаг нь харанхуй, хотгор, намагтай байв. Тэгээд 12 дахь үеийн Сянь (Линь) хаан ширээнд суухад нь нэг богд хүн түүний улсад өгүүлсэн нь "тэр газар алс бөглүү учир нийслэл байгуулахад тохирохгүй цааш нүүхтүн" гэжээ. Тэр үед хаан насан өндөр болсон учир хүүдээ сууриа өгчээ. чингээд хүү Цзефэнь нь урагш нүүж хүннүгийн хуучин нутагт очиж нутаглажээ. Тийнхүү нүүхийн арга ухаан нь Сюань (Туйинь), Сянь (Линь) хоёр хаанаас гарсан учир хүмүүс тэднийг "туйинь" хэмээсэн нь хятадаар "цзуань янь" гэсэн утгатай байх гэжээ (Г.Сүхбаатар, 1980:34). Тобагийн эл домог хоёр үндсэн хэсгээс бүрэлдэж байна. үүнд Мао хаан хүртэлх толгойн хэсэг нь хятадын домогтой зохиомлоор холбогдсон байна. Уг домгийг хятадын ноёрхогч ангийн үзэл суртал, тэдний эрх ашигт нийцүүлэн тобагийн домгийн толгойд зориуд хийслээр залгасан байна. Мао хаанаас жинхэнэ тобагийн домог эхэлж байна (Г.Сүхбаатар, 1980:41). Иймээс энэхүү тобагийн уг гаралтай холбоотой домгоос Мао хаанас хойшхи буюу тэдний нүүдлэлтийн тухай хэсгийг голчлон анхаарсан болно Вэй Шоугийн "Вэй шу"-гийн (Тобагийн Вэй улсын бичиг) оршилд Тобагийн үеийн домгийг дурьдсан нь: "Эрт урьд Шар хаан (Хуанди)хорин таван хүүтэй байсны зарим нь дотоод хятад газарт, зарим гадаад алс бөглүү орныг эзлэн суужээ. Отгон хүү Чан И умард газрын эзэгнэсэн бөгөөд тэнд "Их Сяньби" хэмээх уул буй тул тийнхүү сяньби гэж нэрлэжээ. (Г.Сүхбаатар 1980: 12 ). Түүний дараа 10 мужийн нийслэлээс хойш уудам говь нутгийг захиран мал маллан нүүдэллэж, ан гөрөө эрхлэн байжээ. Зан заншил нь эгэл жирийн, ёс журам нь бүдүүлэг хялбар бөгөөд бичиг зохиогоогүй, мод сийлэн тэмдэглэж, үе үеийн хэрэг явдлыг хол ойрын хүмүүс улируулан уламжилсан нь түүхч түшмэдийн тэмдэглэл мэт байв. Шар хаан шороон ёст ван тул умар зүгийнхэн шороог "то", эзэнг "ба" хэмээх учир тийнхүү "тоба" гэж овоглосон байна. (Г.Сүхбаатар) Түүний удам Ши Цзюнь нь Яогийн үед түшмэл болж, ган гачгийн шулмыг Жошуй голоос нээсэн тул олон түмний гавьяанд түшиглэж, харин Шунь хаан түүнийг сайшаан тушааж, тарианы овог болгожээ.Гурван төрийг өнгөрөн Цинь, Хан улс хүрч ирэхдээ Хуйцюй, Сяньюнь, Уулын тун, Хүннү нарт багтаж олон үеийн турш Чжун чжоуг (хятад) хэрцгий догшноор хөнөөн байсан ба Ши Цзюний удам хятад оронтой харилцаагүй байсан бөгөөд тийм учраас судар тэмдэглэлд тэмдэглээгүй билээ. Жаран долоон үе болоод Чэн хуанди (Мао хаан)хүрч ирэв. Түүний цээртэй нэр нь Мао юм. тэр хүн хаан суугаад сэцэн ухаантай баатарлаг тул хол ойрынхондоо өргөмжлөгдөөд 36 улс, 33 том овгийг захирч нэр сүр нь умар дахинд алдаршиж эс дагасан нь үгүй билээ... Ингээд Мао хаанаас эхлэн тобагийнЦзефэнь хаан хүртэл 13 хааны нэрийг дэс дараалан бичээд, заримтай холбогдсон домгийн чанартай үйл явдлыг тоөчхпм дурджээ... Мао (Маодунь Г.Сүхбаатар 1980:32) хаанаас хойшхи 5 дахь үеийн Сюань (Туйинь) хаан ширээнд суугаад урагш нүүн эргэн тойрон мянга гаруй газар том нуурт очжээ. Тэр нутаг нь харанхуй, хотгор, намагтай байв. Тэгээд 12 дахь үеийн Сянь (Линь) хаан ширээнд суухад нь нэг богд хүн түүний улсад өгүүлсэн нь "тэр газар алс бөглүү учир нийслэл байгуулахад тохирохгүй цааш нүүхтүн" гэжээ. Тэр үед хаан насан өндөр болсон учир хүүдээ сууриа өгчээ. чингээд хүү Цзефэнь нь урагш нүүж хүннүгийн хуучин нутагт очиж нутаглажээ. Тийнхүү нүүхийн арга ухаан нь Сюань (Туйинь), Сянь (Линь) хоёр хаанаас гарсан учир хүмүүс тэднийг "туйинь" хэмээсэн нь хятадаар "цзуань янь" гэсэн утгатай байх гэжээ (Г.Сүхбаатар, 1980:34). Тобагийн эл домог хоёр үндсэн хэсгээс бүрэлдэж байна. үүнд Мао хаан хүртэлх толгойн хэсэг нь хятадын домогтой зохиомлоор холбогдсон байна. Уг домгийг хятадын ноёрхогч ангийн үзэл суртал, тэдний эрх ашигт нийцүүлэн тобагийн домгийн толгойд зориуд хийслээр залгасан байна. Мао хаанаас жинхэнэ тобагийн домог эхэлж байна (Г.Сүхбаатар, 1980:41). Иймээс энэхүү тобагийн уг гаралтай холбоотой домгоос Мао хаанас хойшхи буюу тэдний нүүдлэлтийн тухай хэсгийг голчлон анхаарсан болно.
Ашинагийн домог
засварлахТүрэгүүдийн өвөг Ашинагийн овгийн үүсэл гарлын тухай домгийн 3 хувилбар хятадын он тооллын сурвалжид байдгийг судлаач Л.Билэгт "Тюрк и Монголы" хэмээх өгүүлэлдээ нийтлүүлсэнийг доор сийрүүлбэл:
I хувилбар: Түрэг овгийн өвөг нь баруун тэнгисийн баруун хэсэгт оршдог нэгэн аймаг байжээ. Энэ нь Хүннүгийн овгоос гарсан бөгөөд Ашина гэж нэрлэгдэж байсан. Тэр оеог ш» зэргэлдээх нэгэн аймагтайгаа дайн байдлаан хийсний улмаас бүрмөсөн хядагдаж 10 настай нэгэн жаалхүү үлджээ. Дайсны цэргүүд түүнийг алах гэсэн боловч нялх балчир юм гэж хөл гарыг нь хуга цохиод намагт хаяжээ. Гэтэл нэг өлөгчин чоно ирж өнөөх өнчин хүүхдийг хөхнийхөө сүүгээр тэжээж өсгөжээ. Хүүг амьд гэдгийг сонсоод тэндхийн хаан түүнийг алуулахаар дахин хүмүүс явуулсан. Хааны хүмүүс хүүг чонын дэргэд байгааг үзээд алахыг хүссэн. Энэ үед хятадын домгоор өлөгчин чоно нь баруун тэнгисийн зүүн хэсэгт Гао-чаны баруун хойт хэсэгт суудаг гэжээ. Ууланд агуй байдаг ба агуй нь тэгш бөгөөд эргэн тойрон хэдэн зуун мод газар өтгөн зүлэг өвс ногоотой. Агуй дөрвөн талаасаа уулаар хүрээлэгдсэн. Эндээ өлөгчин чонотой гэрлэж 10 хүү төрсөн ба тэд нь өсөж том болоод бүгд гэрлэж хүүхэдтэй болцгоосон. Эцэстээ тэдний нэг нь голлогч овог болсон. Тэдний тоонд Ашина байсан бөгөөд тэрээр аугаа их авъяас чадвараараа хүндлэл хүлээж хаан болсон ба өөрийн орших газраас нэгэн гарцаар гарч өөрийн гарал үүслийг дурсаж чонон толгойн сүлдтэй болсон. Түүний овог бага багаар өсөж үржсээр хэдэн зуун өрхөд хүрсэн. Нилээд хэдэн үе өнгөрсөний дараа Асянь-ше гэдэг нэг хүн бүх аймгаа дагуулан агуйгаас гарч жужаны хааны харъяат болсон. Да-ейгийн хаанчлалын үед түргүүд ихээхэн хүчирхэгжсэн (дайе, Сүй улс 605-617 он). Юань Вэйгийн (388-554)династийн сүүлчээр түргийн Или-хан телечүүдийг бүрмөсөн дарж 50000 өрхийг эрхшээлдээ оруулсаны дараа жужаны хаан Анахуаниас тэрээр туйлын ихээр хилэгнэж буруушаасан хариутай захиа илгээсэн. Или-хан элчийн толгойг авч, жужаныг дайлаар мордож тэднийг устгасан (Л.Билэгт, 1998:31). II хувилбар: ... Түрэг овог нь Пьхин-лянд нүүдэлчдийн бүрэлдэхүүнд холилдон байгаад Ашина нэртэй болсон. Вэй овгийн хаан Тхай-
вугийн үед Цзюйкюаг устгасаны дараа Ашинагийн 500 өрх жужанд зугтан очиж Алтай уулын өмнө хэсэгт суух болж жужанчуудад төмөр олзворлох алба өргөх болсон ... III хувилбар: Түрэг овгийн өвөг нь хүннүгийн хойт хэсэгт байсан Согийн овгийн харъяаллаассалбарлан гарсан. Аймгийн ахлагч нь Апанбу гэдэг нэртэй. Түүнд 70 ах, дүү байдаг. Эхнийх нь Ичжин-нишыду гэдэг нэртэй бөгөөд өлөгчин чононоос төрсөн. Апанбугийн бусад ах дүү нь угийн тэнэг мангуу учир бүх овогоороо устгагдсан. Нишыд нь салхи бороог удирддаг ид шидийн эрдэмтэй. Тэрээр 2 эхнэр авсан бөгөөд нэг охин нь зун шиг сэтгэлтэй нөгөө нь өвөл шиг сэтгэлтэй гэж ярьцгаадаг. Эхнийх нь 4 хүү төрүүлсөн бөгөөд нэгдүгээр хүү нь Ивила болсон, хоёр дахь нь Цигу нэрийн дор Афи, Гянь голын орчимд хаанчилж байсан ба гурав дахь нь Чуси голын орчим хаанчлах болсон. Сүүлийнх нь Басычу-сиши уулын орчим амьдарч байсан. Энэ нь хамгийн ахмад хүү нь байсан. Энэ ууланд Апанбугийн овогоршиж сууж байсан. Тэнд ихэнх хэсэгт нь хүйтэн шүүдэртэй байдаг. Ахмад хүү дулааныг авч ирж бүгдийг аварсан учраас бүгд түүнийг хаан хэмээн хүлээн зөвшөөрч Түрэг хэмээх нэртэй болсон. Энэ бол Надул-ше (ше-шад) байлаа. Надул 10 эхнэртэй байсан. Түүний бүх хүүхдүүд эхийнхээ овогоор нэрлэгдсэн. Ашина бол хамгийн бага эхнэрийнх нь хүү юм. Надулыг нас барсаны дараа 10 хүүхдийн эхчүүд нь нэгийг нь сонгож эцгийх нь оронд тавихыг хүссэн. Тэд нэг том модон дээр явж очоод өөрсдөдөө "хэн нь модон дээгүүр бусдаас өндөр үсрэнэ тэр нь ахлагч болно" гэж болзол тавьсан. Ашина хэдийгээр бага настай байсан боловч маш өндөр үсэрсэн учраас ах нар нь түүнийг Асянь-ше нэрээр өөрийн хаанаар өргөмжилсөн (Л.Билэгт, 1998:45). Түрэгийн гарал үүсэлтэй холбоотой домгийн өөр нэг хувилбарыг Ю.А.Зуева, С.П.Нестеров нар өөрийн ажилдаа тусгажээ. Энэхүү домог нь дээр дурьдагдсан гурван домгоос үйл явдлын хувьд арай
өөр байдаг. Ингээд хэлэлцэгдэж байгаа домгийн 4-дөгч хувилбар гэж тооцож болох домгийг дурьдваас: Туцзюегийн (Түрэг) өвөг дээдсийг Имо-шөли ба тэнгисийн сүнс гэж нэрлэдэг байжээ. Тэнгисийн сүнс Ашидэ агуйн баруун талд оршин суудаг байсан. Имо-шели ид шидийн эрдэм эзэмшсэн. Тэнгисийн сүнсийн охин өдөр бүр нар шингэх үед цагаан буга (эсвэл цагаан бугын дүрс) бариад тэнгисээр явдаг. Харин нар гарах үөэр буцааж авчирдаг байна. Үүний дараа хэдэн арван жил өнгөрсөн ба нэг удаа их ав хийхээр овог цугларсан. Тэгээд тэнгисийн сүнс охиныг дуудаж авч ирээд "маргааш ангийн үеэр чиний өвөг дээдэс чинь төрсөн нэгэн агуй дайралдах болно. Тэндээс алтан эвэртэй цагаан буга гарч ирнэ. Хэрвээ энэхүү бугыг барьж чадвал үүрд хамт амьдрах болно. Хэрвээ барьж чадахгүй бол бидний холбоо тасрах болно" гэжээ. Өглөө болоход ан хомрого явагдаж эхлэх үед алтан эвэртэй цагаан буга агуйгаас гарч ирнэ гэсэн нь үнэнээр биелэсэн. Имо түүнийг бүслэн аваад тал талаас нь шахаж эхлэх үед мултарч гарахыг завдсан учраас алсан. Имо хилэгнэж ашигийн ахлагчийн толгойг өөрийн гараар тас цавчсан. Тэгээд дараах тангарагийг өргөсөн. "Үүний дараа, түүнийг алсан шигээр Небуд хүмүүсээр тахил өргөх нь бидэнд чухал хэрэгтэй". Аши овгийн энэхүү ахлагчийн үр удмыг барьж аван толгойг нь авч Небуд тахил өргөсөн. Одоо хүртэл туцзюс нар хүмүүсийг туг сүлднийхээ өмнө аваачин тахил өргөдөг ба үүнийг хэрэглэх нь аши овгийн хүмүүсийн ерийн зүйл байдаг. үүний дараа Имо ашичүүдийн толгойг аваад орой тэнгисийн эрэгт очсон. Сүнсний охин түүнд "чи өөрийн гараар хүний толгойг авсан. Чамаас цусны үнэр ханхалж байна. Иймээс чамаас дээд холбоогоо таслаж байна" гэжээ (С.П.Нестеров, 1990:54).
Усуны домог
засварлахТөв азийн нүүдэлчдийн угийн домгууд дотроос өвөрмөц шинж, үйл явдлаараа Ашинагийн домогтой тохирч байдаг нэг домог бол Усуны домог болно. Хятадын жуулчин Чжон-Цянь (МЭӨ II зуун хүннүд олзлогдон) сууж байхдаа усуны гарлын тухай домгийг сонсож бичиж авчээ. "... Усуны ванг "купьмо" өөрөөр хэлбэр аймгийн ван гэнэ. Купьмогийн эцэг Нань-фу ми хүннүгийн баруун хилийн жижиг ванлигийг захирч байв. Их юэчжи нар довтлон Хань фу миг алаад нутгийг нь эзлэхэд хүмүүс нь хүннү рүү зугатжээ. Амьд үлдсэн нялх купьмогийн асрагч Бу узи шихоу нь түүнийг өлгийдөн өвсөн дотор орхин хоол эрэхээр оджээ. Эргэж ирээд үзэхэд нөгөө хүүд өлөгчин чоно хөхөө мах зуусан хэрээ дээгүүр нь эргэлдэж байв. Тэр асрагч түүнийг богд хүн гэж үзээд хүннүд хүргэн аваачихад хүннүгийн шаньюи түүнийг энхэрийлэн өсгөсөн байна. Чингээд купьмогийн том болохоор нь эцгийнх нь харъяат нарыгөгч цэрэг толгойлуулжээ. Купьмо хэдэн удаа сайн тулалдсан байв. Тэр эцгийнхээ өшөөг авах зөвшөөрлийг шаньюигаас аваад өрнө зүгээс их юэчжи нарыг довтлон бут цохижээ. Цааш нь Купьмо аймгаа 7 голд аваачсан. Мөн түүнд 10-аад хүү байсан ..."(Г.Сүхбаатар, 2000:45). Усунь түрэгийн хоёр домгийг нэгэн домгийн хоёр хувилбар мөн гэж А.Ю.Зуев, Г.Сүхбаатар нар үзсэн байна.
Эргүнэ хунгийн домог
засварлахМонголчуудын гарал үүсэл, нүүдлэлтийн тухай Эргүнэ хунгийн домог Рашид-ад дины "Судрын чуулган"-д тэмдэглэгдсэн байдаг. Үүнийг доор сийрүүлбэл:
"Одоо үе хүртэл барагцаалбал 2000 орчим жилийн тэртээ эрт цагт монгол гэж нэрлэгддэг байсан аймаг, бусад түрэг аймагтай хямралдан тулалдаж дайнаар шувтарсан байна. Итгэмжтэй хүндэт хүмүүсийн /амаар дамжуулсан/ өгүүлэл байдаг. Үүнд бусад аймаг нь монголчуудыг дийлээд 2 эрэгтэй, 2 эмэгтэйгээс илүү хүн үлдээлгүйгээр хяджээ. Эдгээр хоёр өрх дайснаас айхдаа хүршгүй газар зугатаан очжээ. Тэр нь ердөө уулс, ойгоор хүрээлэгдсэн бөгөөд ихэд ядаж зүдэн байж явж болохуйц хүрэхэд бэрх ганц нарийн жимээс өөр тийш хүрэх зам ганц ч талаас нь байхгүй тийм газар байжээ. Тэдгээр уулсын дунд өвс элбэгтэй эрүүл тал байв. Энэ нутгийн Эргүнэ гүн (Кун) гэж нэрлэдэг. Гүн нь хэц хажуу газар гэх Эргүнэ нь эгц гэсэн утгатай өөрөөр хэлбэл эгц нуруу юм. Харин тэр хоёр хүний нэр нь нохос /нукуз/ ба хиан (киян) гэдэг байв. Тэр, тэдний удам энэ нутагт удаан жил нутаглаж өсч үржсэн байна. Салбар бүр нь тусгайлсан нэр алдраар мэдэгдэх болж тусдаа овог болсон байна. Овог гэдэг нь тухайлсан яс омогт харъяалагддаг хүмүүс юм. Эдгээр овог нь дахин салаалдаг байв. Одоо үед монгол аймгуудад журам болсноор эдгээр салаанаас гарсан хүмүүс хоорондоо гол төлөв садан байдаг. Монгол-дарлиганчууд бол тэд юм. Монгол гэдэг үг нь бол анхан Мунгол гэгдэж байсан. Өөрөөр хэлбэл "Форумандэ", "Сада дэл" (персээр) юм. Монголоор хиан (киян)нь уулнаас доош урсагч түргэн ширүүн хүчтэй "том урсгал" гэх утгатай. Хианчууд зоригтой, зүрхтэй маш эрэлхэг учир энэ үгээр тэднийг нэрлэсэн байна. Хиад нь хиан гэдгийн олон тоо юм. Энэ овгийнхоны үүсэлдээ ойры нь эрт цагт хиад гэж нэрлэж байжээ. Энэ угсаатан тэр уулс ойдын дунд үржээд нутаг нь хүрэлцэхгүй шахцалдах болсонд ямар сайн арга хялбар замаар энэ хэцүү хавцал уулын давчуу хөндийгөөс гарах тухай бие биестэйгээ эелджээ. Чингээд тэд байнга төмөр хайлуулдаг төмрийн хүдэртэй газрыг олсон байна. Тэд цөмөөрөө хамт цуглан ойд их түлээ олон сав нүүрс бэлтгээд 70 толгой үхэр, адуу алан арьсыг нь туламлаж өвчин төмөрчний хөөрөг хийжээ. Нөгөө уулын хэцний хормойд түлээ нүүрсээ зэрэглээд 70 хөөргөөр тэр хэцийг хайлтал нь нэгэн зэрэг хөөрөгдөхөөр тэр газарт бэлтгэжээ. Тэндээс хэмжээлшгүй их төмөр авахад гарц нээгджээ. Тэд цөм хамт тэр давчуу газраас нүүн талд гарчээ. Хианаас улбаатай гол салаа хөөрөгдсөн юм гэж ярилцдаг. Тэрчлэн попос гэдэг нэрээр мэдэгдэж байгаа аймаг мөн тэдний салбарт харъяалагдах урианхай аймаг бас хөөрөгдсөн байна. Бусад хэдэн аймаг хөөрөгдөхөд оролцсон гэж зүтгэдэг боловч дээр дурьдсан аймгууд тэднийг зөвшөөрдөггүй. Харин дор тодорхой дурьдах өдий төдий салбараас бүрдсэн Хонхират аймаг, тэрчлэн Эргүнэ гүнд эдгээр попос хианаас үүссэн тэр (аймаг) эелдэж ярилцалгүй бусад аймгийн голомтыг гишигчин бусдаасаа түрүүлэн гарсан гэж батлан хэлдэг. Хонхират нар бусадтайгаа зөвшилцөлгүйгээр түрүүлэн гарахдаа бусдынхаа гал голомтыг гишгэлсний улмаас мэдээжийн хөлний өвчтэй болсон гэдэгт тэдгээр аймаг итгэдэг. Тэр шалтгаанаар Хонхираат аймаг зовох болжээ. Тэр нутаг хэцүү, гэхдээ бүр тийм биш, уулыг хайлуулсаны зорилго бол алдарших өөр арга олсон явдал юм гэж одоо үед энд суудаг Эргүнэ гүнг үзсэн хэсэг монгол батлан хэлдэг" (Рашид-ад дин, 1990:45).
Эргүнэ гүнгийн домогтой сэдэв өгүүлэгдэхүүнээрээ адил бөгөөд зарим талаар шинэ нэмэгдэл мэдээ өгөн хоёр домгийг хожуу үеийн түүхч Хондемир, Абул-гази нар тэмдэглэсэн байна. Тэр хоёр домог нь "Судрын чуулган"-д байгаа аман түүхтэй үг үсгээрээ яг нийлсэн хуулга нь биш, гэвч бидний сонирхон буй домгийн нэгэн хувилбар гэж үзэж болох юм. Хондемирийн зохиол "Монголчуудын түүх"-д байгаа домгийг сийрүүлбэл: "Татарын хаан Сююнж-тай нийлсэн Мауря-эннягарын хаан Тур-д Огуз хааны зургаадугаар үеийн удам Илл хаан ялагдан дарагдаж, бүх монголын туургатнаас Илл хааны хүү Киян, түүний хатан, Кияны үеэл дүү Тэгүз, түүний гэргий дөрвүүлэн үлдсэн бөлгөө. Тэр дөрөв тулалдааны талбар дээр алагдагсадын дунд нуугдан, шөнө болоход зугатааж үүрээр нэгэн газраа хүрч очсон нь үлэмж олон хадан хавцалтай уулсаар хүрээлэгдсэн газар байжээ. Зам явагсад уулын оройд мацаж бараа харвал, тэр доор өвс ургамал төгөлдөр хөндий харагдахад тэд уулнаас тэнд өнөд суужээ. Энэхүү газрыг түрэгээр Эргүнэ-Гүн гэх буюу эгц цавчим газар гэж нэрийдэв. Он цаг өнгөрөх зуураа дурьдсан дөрвөн хүнээс олон тооны аймаг удамлан гарчээ. Каяны удмуудыг Киад, Тэгүзийн удмуудыг Дерлинга гэж нэрлэдэг байжээ. Хожим киад, дерлинга нар Эргүнэ-гүнд багталцахгүй болтол үржин олширсон тул тэр газрыг огоорч монгол газар орныг зорин тэр газар нутгийн эзэн /хан/-тай тулалдан ялалт байгуулжээ. Түүний дараа Монгол газрыг мэдэх бүрэн эрх нь Каяныунааны Эльдуз-д батжисан бөлгөө"(/Х.Пэрлээ, 1969:44).
Абуль-гази баатар хааны "Түрэгийн угийн бичиг байгаа домог", "Илл хаан, Монгулл хаанаас удамтай, Сиунг хаан татар хааны ургийн хүн. Энэ эзэд хоорондоо тасралтгүй дайн хийх бөгөөд Илл хаан ямагт ялан гардаг байжээ. Хожим Сиунг хаан Кэргизийн хаантай нийлж, Илл хааныг тулж бүрмөсөн дарж, Могулл хааны гүрнийг доройтуулан унагаасан ажгуу. Илл хаан олон хүүтэй боловч Каян, түүний үеэл, нагос тэдний хоёр гэргийгээс бусад нь цөм сайн тулалдаанд үрэгджээ. Амь гарсан хаан хүүд олзлогдсон боловч арван өдөр өнгөрөхөд зугатаах тохиол олдож, өрийн газар эгэж иржээ. Эндээ байхад тэдэнд аюултай хэмээн хэлэлцэж үлдсэн малаа аваад ууланд гарчээ. Уул уулыг дамжин явж, сүүлд нь нэгэн өндөр ууланд хүрч иржээ. Тэр өндөр уулыг гөрөөсний нарийн жимээр нэвтэрч, намуун зөөлөн элбэг өвч ногоотой хөндийг олжээ. Энэ газар тэдэнд аятайхан санагджээ. Энэ газар зүг бүрээсээ бэрхтэй уул хадаар хүрээлэгдсэн тул тэднийг мөрдөгдөхийн аюулгүй болгожээ. Тэд энэ газрыг Ирганя кон гэж нэрлэжээ. Иргана монголоор хөндий, кон нь бөх цав өндөрлөг гэсэн утгатай ажээ. Каян, Нагос хоёрын удам хойчис нь үржин олшроход Каян өөрийн удмынхныг Каяд, Нагос өөрийн удамтны нэг хэсгийн Нагослер /Нагос нар/, нөгөө хэсгийг Дурлаган гэнэ. Энэ аймгууд эндээ 400 гаруй он сууж, тэдний нутаг газар нь давчдахад домгоос мэдэж байсан уудам тал нутаг, дээдсийнхээ газарт буцахаар болжээ. Гэвч урьдын гөрөөсөн жим бүрмөсөн эдгэрсэн тул тэд уул хаднаас гарах аятайхан сэв олж чадсангүй. Нэгэн төмрийн дархан ууланд төмрийн өөдсөөр бүтсэн, онцын зузаан бус газрыг атган байжээ. Тэр ууланд мод, нүүрс ихийг авчирч шатаа гэж тэр дархан зэвлэн хэлжээ. Уул үнэнээр хэд хэдэн газраар сэт хайлж ачаатай тэмээ гарч байхаар сэв онгойжээ. Тэр сэвээр монголчууд Ирган Коноос гарчээ. Тэр цагт монголчуудыг Бертечень хаан захирч байжээ. Татар хааны удмын эзэд (хаад) монголчуудыг гарч ирсэнийг мэдмэгч зэр зэвсэг агссан боловч Бертечень хаан тэднийг бүрмөсөн даржээ. Энэ цаг нь Илл хаан ялагдаж могулл нэр сөнөснөөс хойш 450 жилийн дараа яг тохиолджээ"(Х.Пэрлээ, 1969:24).
Дээр өгүүлсэн гурван домогтой сэдэв өгүүлэгдэхүүнээрээ адил нэгэн домгийг Ерөө голын халхажсан хамниган угсаатаны хуучцуулаас А.Амар 1933 онд сурвалжлан олж тэмдэглэн үлдээжээ. Уг домогт: "Эрт нэгэн цагт хамниган үндэстэн бусдад хядагдан алагдаад ганц нэг айл хүмүүс, охид хүүхдээ энэхүү ууланд тавиад, буцаж гэр малаа авахаар явсан нь бас дайснаа алагдсан тул тэрхүү охид хүүхэд нь үхэлгүй хүмүүжиж, олон болсоор багталцахгүй болж эргэн тойрон дахь нэгэн төмөрт уурхайтай хадыг их түлээ овоолж галдан хайлгаж урсгаад гарсан хэмээдэг. Үүний учраас охид хүүхдүүд хэмээн нэрийдсэн уул одоо ч Хэнтийд байна гэжээ" /А.Амар, 1990/.
"Монголын нууц товчоо"-нд байдаг Чингис хааны язгуур Бөртэ чоно, Гоо маралын домог нь Рашид ад дины "Судрын чуулган"-ы Эргүнэ гүнгийн домгийн үргэлжлэл гэж үзэж болох юм. "Монголын нууц товчоо"-нд өгүүлэхдээ "Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чин, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ" гэсэн байдаг.
Кимакуудын домог
засварлахV111-1Х зууны үед буюу Түрэгийн 2 дугаар хаант улс мөхөж түрэг угсааныхан баруун зүг нүүдэллэх үеийн мэдээллийг агуулсан байж болох "Кимакуудын домог"-ийг С.А.Плетневагийн "Кочевники средневековия" зохиолоос Л.Билэгт "Татары и Монголы" өгүүлэлдээ иш татсаныг доор сийрүүлбэл: "Ахмад хүү нь хаант улсыг захирч т байсан ба түүнд хамгийн бага дүү нь атаархсан. Бага хүүгийн нэрийг Шад гэдэг. Тэр том ахынхаа амь насыг хөнөөхийг завдсан боловч бүтээгүй. Энэ хэргээсээ айсан тэрээр хайртаа шивэгчингээ авч ахаасаа зугатан мод болон ангийн шувуугаар элбэг баян нэгэн том голтой газар ирсэн. Түүн дээр татар гаралтай 7 хүн ирж нэгдсэний нэг нь Илли, 2 дахь нь Имак, 3 дахь нь Татар, 4 дэх нь Байандур, 5 дахь нь Кипчак, 6 дахь нь Лапиказ, 7 дахь нь Аджлад. Эдгээр хүмүүс нь өөрийнхөө ноёны сүрэг болон тэр газрын сүргийг малладаг. Тэнд малчин үлдээгүй, өвс бэлчээр хайсаар тэд Шодын байсан газар ирцгээсэн. Шад тэднийг өөрийнхөө ангийн олзоор дайлсан. Тэд өвөл хүртэл тэнд байсан. Тэгээд цас орж тэд буцаж чадахгүй болсон. Тэнд өвс ногоо ихтэй учраас бүхэл өвлийн турш тэнд байцгаасан. Хавар тэд бүгдээрээ татарын өргөө рүү нэгэн хүн явуулсан. Тэр тэнд хүрч очоод бүх газар нутаг нь хоосорч суурингууд нь эзгүйрэн, дайсан ирж ард түмнийг хядаж дээрэмдсэн байхыг үзжээ. Овгоос үлдэгсэд нь тэрхүү хүнтэй хамт уулнаас буусан. Тэр өөрийнхөө нөхдөд Шадын байгаа газрын тухай ярьсан ба тэд бүгдээр Иртыш зүг одсон. Тэнд очоод бүгдээрээ Шадыг өөрийн удирдагч хэмээн хүлээн зөвшөөрч түүнд хүндлэл үлүүлэх болсон. Бусад хүмүүс энэ мэдээг сонсоод мөн тэр газар ирж 700 хүн цугларсан. Удаан хугацааны туршид тэд Шадад алба хаасан ба дараа нь тэд өсөж үржин хотуудаар тарсан ба 7 хүний нэрээр долоон овог бүрэлдэн тогтсон7Л.Билэпг, 1996/.