Тун-Е[1] (солонгос үсгээр 동예, ханз үсгээр 東濊, латин галигт Dongye, Tongye) — Солонгос оронд барагцаагаар МЭӨ 3-р зуунаас МЭ 5-р зуун хүртэл оршин байсан аймаг, бүлэг. Умард Когурё, Угжо аймаг хоёртой, өмнөд Чиньхань аймаг, өрнөд Хан улсын Лелан нутагтай хаяа залгаж, дорнод Япон тэнгист тулсан багахан газар нутгийг Тун-Е аймаг эзэмшиж байжээ.

Тайлбар

засварлах
  1. Солонгос дуудлага нь [Тун Е]. Бусад хувилбар: Тунъе, Туне, Тон-Е, Тонъе, Дун-Е, Донъе.