Эрин Эверест Интернэшнл Сургууль
Эрин Эверест Интернэшнл Сургууль (ЭЭИС) 2019 онд анхныхаа хичээлийн жилийн нээлтийг хийсэн. Анхны хичээлийн шинэ жилийн нээлт болох 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2019 оны 9 сарын 2-ны өдөр болсон бөгөөд энэхүү өдрөөс эхлэн сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Ерөнхий Эзэмшигч Компани | Эрин Интернэшнл ХХК |
Төрөл | Хувийн |
Уриа | Дэлхийн Боловсролыг Монголд |
Байгуулагдсан Өдөр | 2019 оны 9 сарын 2 |
Сургуулийн Гүйцэтгэх Захирал | Гэндэнпилийн Адьяахүү |
Сургуулийн Удирдах Зөвлөлийн Дарга | Эрхэмбаярын Дэлгэрмаа |
Сургалтын Бодлогын Албаны Дарга | Цэрэннадмидын Цэрэнхүү |
Цахим хуудас Фэйсбүүк хаяг |
Сургуулийн Хамтын Ажиллагаа
засварлах- 2020 оын 07 сарын 07-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.[1]
- 2020 оны 07 сарын 09-ны өдрөөс эхлэн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 11-12 ангийн сурагчдад кредит дүйцүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. [2]
- 2020 оны 8 сараас эхлэн ОУ-ын Хятадын тэтгэлэгийн тестийн төвийг байгуулахаар болсон.
- 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн ОУХМ, Азийн Оюутны Аварга Батболдын Дарханболд "Seven Hoops" сургалтын төвтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байна.[3]
- 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн АНУ-ын Өрнө-Дорнын Их Сургууль-тай хамтран Англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
- 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн БНСУ-ын Намсөүлийн Их Сургууль-тай хамтран ажиллахаар болсон.
Сургалтын хөтөлбөр
засварлах- Бага боловсрол Эх хэл, өв соёлоо дээдэлсэн монгол хүүхэд
- Дунд боловсрол Математик, шинжлэх ухаанд шимтэн суралцсан бүтээлч хүүхэд
- Ахлах боловсрол Судалгаанд суурилж, инновацийн шинэ шийдэл гаргадаг судлаач хүүхэд
Дунд ангиас эхлэн хятад, англи, япон, франц сонгон судлах хэлний хөтөлбөртэй. Англи хэлний хичээлийг гадаад болон дотоодын багш нарын хамтаар боловсруулсан хөтөлбөрийн дагуу заадаг. Ахлах ангиас эхлэн "Судлаач хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэн өөрийн мэдлэгийг олон улсын болон дотоодын эх сурвалжуудын хамтаар уялдуулан судладаг хөтөлбөртэй. Физик, хими, мэдээллийн технологи, биологийн олон улсын стандартад нийцсэн анги танхимтай. Түүх, нийгмийн ухааны хичээлийг судлагааны ажил дээр үндэслэн хичээлийн судлагдахууныг цахим, бусад олон улсын эх сурвалжуудаас авдгаараа онцлогтой. Ахлах ангийн 11-12-р ангийн хүүхдүүдэд "Монголын Бүтээмжийн Төв /МБТ/"-ийн нэмэлт хөтөлбөр болох Бүтээмжийн Мэргэжилтэн бэлтгэх сургалтыг 2019 оноос эхлэн багш, сурагч нарт үе шаттайгаар хичээллэж эхлэсэн.
Гадаад хэлний хөтөлбөр
засварлах- Хятад хэл (HSK шалгалтад бэлдэх курс)
- Солонгос хэл (TOPIK шалгалтад бэлдэх курс)
- Япон хэл (JPLT шалгалтад бэлдэх курс)
Сонгон гүнзгийрэх хичээл
засварлах- Математик
- Физик
- Газар зүй
- Монгол хэл
- Түүх, нийгмийн ухаан
- Мэдээллийн технологи
- Англи хэл
- Хими
- Биологи
Сургуулиас зохион байгуулдаг дугуйлан, секц
засварлах- Иога (2020-2021 оны хичээлийн жилээс хичээллэнэ.)
- Каллиграфи /Уран Бичлэг/
- Математик
- Англи хэлний ярианы дугуйлан /Do you speak English?/
- Эко клуб
- Теннисийн клуб /Бадминтон, Ширээний/
- Сагсан бөмбөг, воллейбол
- Мэтгэлцээний клуб
- Хялбар хими
- Япон хэл, соёл
- Кодчилол, программчлал
- Ардын бүжиг
- Сонирхолтой газар зүй
- Уран зураг
Ашигласан материал
засварлах- ↑ МУБИС, Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо. https://www.caaknews.mn/view/8304810/
- ↑ ШУТИС, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо. https://www.caaknews.mn/view/8304629/
- ↑ ОУХМ Б.Дарханбаяр "Эрин Эверест Интернэшнл Сургууль"-тай хамтран ажиллахаар болов. https://www.facebook.com/sevenhoops777/posts/2043727699092472?__xts__