Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)

Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-- Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Монгол Улсын боловсролын байгууллага.


Энэхүү Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв сум байтугай аймаг, нийслэлийн хэмжээнд төрийн соёрхол хүртсэн цөөн сургуулийн нэг. “Алтангадас” одонтой байгууллага ажээ. Эрдэнэ сумын МСҮТ 300 гаруй оюутан, 50 багш, ажилтантай 12 мэргэжлээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэлийн эрх авсан анхны боловсролын байгууллага юм. Эрдэнэ сумын МСҮТ өнгөрсөн хугацаанд 24 мянган ажилтан бэлтгэжээ. Газар тариалангийн салбарт гэхэд 14 мянган ажилтан бэлтгэж 20 хөдөлмөрийн баатар, найман гавьяат, улсын аварга 300 гаруйг төрүүлжээ. Тус төв нь атрын аянд зөвхөн 1990 он хүртэл 15 мянга гаруй трактор, комбайнчин бэлтгэсэн түүхтэй.


Гадаад харилцааны хувьд БНХАУ, ОХУ, БНЧУ, БНСУ-тай хамтран ажиллаж байна. Чех улсын үйлдвэрлэгч компаниудын форум уулзалтад 2017 онд худалдаа аж үйлдвэрийн танхим дээр очиж уулзаад, тэндээс дөрвөн компанитай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Түүнээс хойш тоног төхөөрөмж нийлүүлэх болон төгсөгчдөө сургах, сүү сүүн бүтээгдэхүүний ажилчид бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Одоогоор төгсөгчдөө Чехийн томоохон үйлдвэрүүдэд дадлагажуулдаг. БНХАУ-тай “Монгол малчин” хөтөлбөр дээр хамтарч ажиллаж байна.