Эргүнэ мөрөн ((буриад: Үргэн, оросоор: Аргунь)) нь Амар мөрөнд цутгадаг гол юм. Өргөн гэсэн утгатай. Эргүнэ мөрөн Хянганаас эх авч урсаж байгаа хэсэг нь Хайлаар мөрөн нэртэй бөгөөд хойшоо эргээд Амард цутгаж байгаа хэсгийг нь Эргүнэ гэж нэрлэдэг.

Эргүнэ мөрөн
ЭхИх Хянган, Хэрлэн гол
АдагАмар мөрөн
БайршилӨвөр Монгол (Хятад улс),
Өвөр Байгалын хязгаар (Орос)
Урт1620 км
Эхийн өндөр1200 м
Адгийн өндөр305 м
Урсац340 м³/с
Ус цуглуулах талбай164.000 км²

Монголын түүхтэй холбогдох нь

засварлах

740-өөд оны үед түрэг, уйгарын хооронд болсон ширүүн байлдаан тулалдаанд монгол аймгууд уйгарын талд орж дайтаад хиар цохиулжээ. Үүнээс амьд үлдсэн монгол аймгийн Хиян, Никүт гэгч хоёр хүн Түрtгийн хаант улсын эзэмшлийн гадна орших үржил шимтэй Эргүнэ голын эрэгт ирж нутагшсан тухай домог байдаг. Х.Пэрлээ эрдэм шинжилгээ­ний ажлынхаа гол чиглэлийг Мон­голын ард түмний түүхийн чухал зан­гилаа асуудал язгуурын монголчуудын тархалт, нутагшилт, хоорондын хамаарал, нийгмийн хөгжлийн явц, соёлын байдлыг тодруулахад хан­дуулсаар иржээ. Тэрбээр «Онон Хэр­лэнгийн монголчууд» (1959), «Монголын феодалын улс бай­гуу­лагдахын өмнөх Монгол улс, хан­лигууд» (1966), «Гурван мөрний Монголчуудын аман түүхийн мөрийг мөшгөсөн нь» (1969) зэрэг зохиолдоо, язгуурын Монгол аймгууд м.э.ө үед Эргүнэ мөрний саваар нутаглаж овог аймгууд, эртний судлалын эд өлөг, угсаатны зүйн хэрэглэгдэхүүн, бичигдэл түүхийн мэдээтэй харгалдуулан шинжилж, Монголчууд нэгэн үе Эргүнэ мөрөн, Их Хянганы умард хэсэгт нутаглаж байжээ гэсэн санааг дэвшүүлсэн юм. Энэ санаагаа цаашид гүнзгий­рүүлэн, эрт цагт Хэнтийн нурууны зүүн хойд хэсэг, Эргүнэ мөрний умард биеэр нутаглаж байсан Шивэй нарын олон аймгийн доторхи Мэнгү (Монгол) нараас Монгол хэмээх нэр үүссэн хэмээх санаа дэвшүүлж, язгуурын Монголчуудыг «Онон Хэрлэнгийн Монголчууд» буюу «Гурван голын Монголчууд» хэмээн анх томъёолжээ. Язгуурын Монгол аймгуудын холбоо Х зууны үеэс шинэ аймаг болон задарч салбарлан, тэдгээр нь яваандаа нэгдсэнэр төр улсын төрх хэлбэрийг олсон хэмээн үзжээ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Эргүнэ мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан