Эргэлийн зоо орчмын байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нумаг дахь байгалийн сонин тогтоцтой, археологийн олдвор ихтэй бөгөөд нийтдээ 59,840 га талбайг хамарна. Эргэлийн зоо нь 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан, хурдас чулуулаг тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Энэ газарт эрт дээр үеэс ард түмэн тахин шүтэж дээр нь морь уралдуулж, бөх барилддаг байсан домог яриа байдаг. Хар сүүлт, цагаан зээр, хулан зэрэг ховор амьтад байдгаас гадна 70 гаруй төрлийн ургамал ургадаг. Эргэлийн зоогоос олдсон эрт галавын олон амьтны чулуужсан яс, дэлхий болон үндэсний музейнүүдэд хадгалагдаж байна. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байна.

Энэхүү байгалийн нөөц газрын үржил шим сайтай хөрсөнд бударгана, шар мод,

гашуун суль, агь, хөмүүл, таана, ерхөг, тэсэг, гоёо, цулхир, хармаг, алтан харгана, хайлаас зэрэг ургамал ургадаг. Хар сүүлт, цагаан зээр, хулан зэрэг туурайтан, үнэг, хярс, чоно, шилүүс, дорго зэрэг махчин амьтад, ногтруу, ятуу, тоодог зэрэг олон зүйлийн жигүүртэн шувуудтай нутаг юм.

Анх 1922 онд Америкийн эрдэмтэн Эндрюс судалж байсан байна. Оросын эрдэмтэн

И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн эмэгтэй К.Яваровская нарын удирдсан олон экспедиц ажиллаж байжээ. Эргэлийн зооны тухай эрдэм шинжилгээний бүтээлүүд дэлхийн эрдэмтэдийн 50 орчим бүтээлд бичигдсэн байна. Гадаадын эрдэмтдийн бүтээлд “Алтан уул” хэмээн нэрлэж энэ нэрээр алдаршсан байн