Энхборын Азбилэг
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Энхборын Азбилэг (1992 оны наймдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын уран нугараач, загвар өмсөгч, сайхан бүсгүйн тэмцээний оролцогч юм. Нийслэлийн 31 дугаар дунд сургуулийг төгссөн.
Энхборын Азбилэг | |
---|---|
Төрсөн | 1992 оны 8 сарын 5 Монгол улс, Улаанбаатар |
Ажил | Уран нугараач, мисс |
Тэрээр 9 настайгаасааД.Отгонцэцэг багшийн удирдлага дор уран нугаралтаар хичээллэж, олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тул 2013 онд 21 насандаа Соёлын Тэргүүний Ажилтан цол хүртсэн. Мөн топ модель Х.Бадамгэрэлийн шавь нь болон загвар өмсөх болсон.
Амжилтын товчоон
засварлах- 2007 онд БНХАУ-ын Учао хотноо зохиогдсон олон улсын циркчдийн тэмцээнээс "Монгол төрх" уран нугаралтын үзүүлбэрээр "Хүрэл арслан" цом
- 2008 он Москва хотноо зохиогдсон олон улсын циркчдийн тэмцээнээс "Могой" 4 хос үзүүлбэрээр "Цирк Залевский" нэрэмжит хүрэл цом
- 2009 он Москва хотноо зохиогдсон дэлхийн циркчдийн 3-р их наадмаас "Монгол төрх" 6 хос үзүүлбэрээр "Гурвалсан мөнгөн морь" цом
- 2013 онд СТА цол хүртсэн
- 2013 онд Miss motors international тэмцээний шилдэг 10, авъяаслаг мисс шагналт
- 2014 онд Монголын мисс тэмцээний шилдэг 8, авъяаслаг мисс шагналт
- 2014 онд Miss supertalent of the world тэмцээний 2-р байр, авъяаслаг мисс шагналт
- 2015 онд Miss World Mongolia тэмцээний 2-р байр, авъяаслаг мисс, спортлог мисс шагналт
- 2016 онд Ертөнцийн сайхан хүүхэн тэмцээний авъяаслаг мисс шагналт