Эмнэлгийн дотоод халдвар
Эмнэлэгт хэвтэж буй өвчтөн болон амбулаторийн өвчтөн эмнэлэгт ирсэн анхны өвчнөөс өөр шинээр туссан халдварт өвчин, эсвэл эмнэлгийн ажилтан эмнэлгийн орчинд авсан халдварыг эмнэлгийн дотоод халдвар гэдэг.
Эмнэлгийн дотоод халдвар дамжихаас сэргийлэх үндсэн аргуудыг товч дурьдвал
- Зохистой гар угаалт: цус, биеийн бүх төрлийн шингэн, хөлснөөс бусад шүүрэл, ялгадас, гэмтэл авсан арьс, салст бүрхүүлтэй хүрэлцсний дараа заавал гараа угаах, бээлийг тайлсны дараа ч гэсэн заавал гараа угаах шаардлагатай.
- Хамгаалагч хэрэглэх: эмнэлгийн бээлий, усанд тэсвэртэй маск, нүд хамгаалагч, халдвараас сэргийлэх өмсгөл
- Зүүгээр гараа хатгах ослоос сэргийлэх: хоёр гараараа тариурын зүүг таглахыг хориглох, ганц гарын зүү таглах арга, зүүгүй систем болон аюулгүйжүүлэх тогтолцоот саванд зүүг шууд хаях
- Цусанд хүрэлцсэн эмчилгээний дараах дагалдах шинжилгээ
- Яаралтай тусламжийн үед агааржуулах багаж ашиглах: амнаас аманд амьсгал үлээхээс татгалзах
- Арьсны өөрчлөлттэй хүнд авах арга хэмжээ
Эмнэлгийн дотоод халдвар тархах хамгийн өндөр рисктэй, боломжтой зам бол эмнэлгийн ажилтны гар хуруугаар дамжих зам юм.Иймээс гар угаалт буюу гар хурууны халдваргүйжүүлэлт нь эмнэлгийн дотоод халдвар хамгааллын хамгийн үндсэн бөгөөд чухал арга юм.