Эмиль Литтре , бүтэн нэр нь -Эмиль Максимильен Поль Литтре (франц. Émile Maximilien Paul Littré; 1801 оны 2-р сарын 1-нд Парис хотод төрсөн- 1881 оны 6-р сарын 2-нд Парис хотод нас барсан) - францын түүхч, гүн ухаантан, филологч, толь бичиг зохиогч; алдарт «Франц хэлний толь бичиг» (Dictionnaire de la langue française) зохион бүрдүүлэч, мөн «Литтрегийн толь бичиг» (Dictionnaire Littré) гэгддэг.

Эмиль Литтре

Намтар засварлах

Тэнгисийн цэргийн их буучны хүү тэрээр анагаахын сургууль төгссөн боловч аавыгаа нас барсны дараа гэр бүлдээ дэмжиж амь залгуулахын тулд залуугаасаа латин, грек хэлний хичээл зааж эхэлсэн байна.

Тэрээр 1830 оны францын 7-р сарын хувьсгалд оролцож байв. Мөн өдөр тутмын «Le National» сонин болон либерал үзэлтэй «Revue des Deux Mondes» сэтгүүлд ажиллаж байжээ.

1863 оноос Литтре франц хэлний том толь бичгээ бүрдүүлж эхэлжээ, энэ ажилд нь хэл зүйч, арга зүйч багш Марсель Бернар Жюльен туслаж хамтран ажилласан байна. 1873 онд Литтрегийн толь бичиг үндсэндээ бэлэн болжээ.