Эмзэг түрүүт өлөнгө
Эмзэг түрүүт өлөнгө (Латин: Psathyróstachys júncea) нь олон наст үет ургамал юм.
Эмзэг түрүүт өлөнгө | ||||
---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||
|
Ботаник тодорхойлолт
засварлахТүрүү баг цэцэгтэй, түрүүхэй нь нэг дор гурав гурваар сууж, түрүүхэйн хайрс нэг бүдэг нарийн шовгордуу, түрүүхэйн гол үеэрээ амархан салж унадаг. Үндэсний систем нь хүчирхэг хөгжсөн (3 м). Ургамлын өндөр 107.6-118.6 см. Бутны хэлбэр саглагар. Навчны урт 45-53 см. Газрын гадаргуу дээр ихэнх нь тархсан. Түрүүний урт нь 10-16 см, цагаан шаргал өнгөтэй, түрүүн дэх үрийн тоо 105-160 ширхэг[1].
Биологи, аж ахуйн шинж чанарууд
засварлахТарьсны дараах 2 жилд аажим ургаж бага хэмжээний үрийн ургац өгнө. 4 сарын 15-20-нд сэргэн ургаж 7-р сарын 21-28-нд үр бүрэн боловсорно. Хэнзэлж ургах чадвар маш сайн. Жилдээ 3-4 удаа хэнзэлж, 16000-21000 кг/га ногоон ургац өгнө. Сэргэн ургалтаас үр боловсролт хүртэл 95-105 хоног. Үр хураасны дараа 8-р сард 20 хоногт 20-25 см өндөр ургадаг. 10-р сарын 10 хүртэл ногоон байдлаа хадгалж хагдарна. Үрийн ургац 300-330 кг/га. Үет, буурцагт ургамлаас ялгагдах олон шинэлэг онцлогтой: Үүнд: 5 -р сарын эхийн 10 хоногт 15-25 см өндөр ургаж мал ногоолох хугацааг 1 сараар наашлуулдаг. Ган, хүйтэнд маш их тэсвэртэй. 10-р сарын эхний 10 хоногт ногооноор хагдарна. 1000 үрийн жин 3.0-3.1 гр[2].
Тархалт
засварлахДундад Азийн уул, тал хөндий, Афганистан, Монгол, Төвдийн нутгаар өргөн тархсан. Мөн Хойд Америк, АНУ-ын төвийн нутаг, Канад, Аляскад элбэг тохиолдоно[3].
Шимт чанар
засварлахХавартаа үхэр маш сайн адуу, тэмээ сайн, бусад улиралд бүх төрлийн мал дунд зэрэг иднэ. Тэжээлийн шимт чанарын хувьд буурцагт ургамалтай адил уургийн агууламжтай[4].
Ашиглалт
засварлахТэжээл үйлдвэрлэл, уул уурхайн нөхөн сэргээлт болон хавар эрт, зун, намар оройн таримал ногоон бэлчээр болгож ашиглана. Эрдэмтэн А.Эрдэнэчимэг 2011 онд нутгийн дээжээс бөөний сонголт үржүүлгийн аргаар тэжээлийн зориулалттай "Мандал" сортыг гарган авчээ.
Эх сурвалж
засварлах- ↑ "Archive copy". Archived from the original on 2019-05-12. Татаж авсан: 2019-05-12.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2019-05-12. Татаж авсан: 2019-05-12.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://www.agroatlas.ru/ru/content/related/Psathyrostachys_juncea/map/
- ↑ "Archive copy". Archived from the original on 2019-05-12. Татаж авсан: 2019-05-12.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)