Эльдар Рязанов
Эльда́р Алекса́ндрович Ряза́нов (1927 оны 11 дүгээр сарын 18-нд ЗХУ-ын Самара хотод төрсөн, 2015 оны 11 дүгээр сарын 30-нд ОХУ-ын Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн болон оросын кино найруулагч, кино зохиолч, жүжигчин, яруу найрагч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, багш. ЗХУ-ын Ардын жүжигчин (1984), ЗХУ-ын Төрийн шагналтан (1977). Зөвлөлтийн хамгийн алдартай кино найруулагчдын нэг.
Эльдар Рязановын бүтээсэн зөвлөлтийн сонгодог кинонууд: "Ийм нэгэн явдал" (Служебный роман), "Багт наадмын шөнө" (Карнавальная ночь), «Ирония судьбы, или с лёгким паром», «Вокзал для двоих», "Гараж", «Берегись автомобиля», «Жестокий романс», «Невероятные приключения итальянцев в России», «Старики-разбойники», «О бедном гусаре замолвите слово».
Намтар
засварлахЭльдар Рязанов 1927 онд Самара хотод төржээ. Эцэг нь Александр Семёнович Рязанов, эх Софья Михайловна Рязанова (Шустерман), нар Тегеран дахь Зөвлөлтийн худалдааны төлөөлөгчийн газрын ажилтнууд байжээ. Удалгүй Москвад нүүж ирээд Эльдар хүүг 3 настайд 1930 онд эцэг эх хоёр нь салаад 3 жилийн дараа эх нь Лев Михайлович Копп гэж хүнтэй гэрлээд түүнийг өөрийн хүү шигээ хайралдаг байсан гэдэг. Дайны 1942-1945 онуудад Куйбышев хотод амьдарч байгаад сүүлд Москва руу нүүжээ.
1950 онд Бүх Холбоотын Кино урлагын дээд сургуулийг /ВГИК/ Григорий Козинцевын урланг онц дүнтэй төгссөн байна.
1955 оноос "Мосфильм" кино студид найруулагчаар ажилласан. Тэрээр Сергей Гуровтой хамт Зөвлөлтийн анхны өргөн дэлгэцийн киноны ревю болох "Хаврын дуу хоолой" киног найруулсан.
Эльдар Александровичийн анхны кино ("Багт наадмын шөнө") 1956 онд дэлгэцээр гарсан нь найруулагчид орон даяарх алдар нэрийг авчиржээ. Энэ киног 1956-57 онд 50 сая гаруй үзэгч үзсэн байна.