Элбэг нигүүлсэгч хаан
Элбэг нигүүлсэгч хаан 1362 оны цагаагчин үхэр жил төрж 1399 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1393/94 оны харагчин тахиа жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ.
Элбэг нигүүлсэгч хаан | |
---|---|
Монгол Улсын хаан | |
Хаанчлал | 1393/1394–1399 |
Хаан суусан | 1393[1] буюу 1394[2] |
Бүтэн нэр | Элбэг |
Төрсөн огноо | 1362 |
Өнгөрсөн огноо | 1399 |
Өмнөх | Энх хаан |
Өв залгагч | Өлзийтөмөр хаан |
Удаах | Гүнтөмөр хаан |
Их хатан | Хөвгүүндэй хатан[1] |
Хатан | Өлзий гоо хатан |
Эцэг | Төгстөмөр хаан[3] |
Улс | Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Намтар
засварлахГарал үүсэл
засварлахТэрээр Энхзоригт хааны дүү бөгөөд 1393 онд хаан ширээг нигүүлсэгч цолтойгоор залгамжлан монголын хаан болсон. Элбэг хааныг Эрдэнийн товч, Шар тууж зэрэг монголын 17-р зууны сурвалжид Төгстөмөр хааны хоёрдугаар хүү[4][5] гэж бичдэг бол сүүлийн үед монгол, гадаадын зарим түүхчид түүнийг Аюуширидар хааны хүү «Майдарбал» мөн[6][7] гэж үзэх болсон.
Улс төрийн үйл ажиллагаа
засварлахХаан ширээнд заларсны эхний хэдэн жилдээ нигүүлсэнгүй тайван замаар төрөө удирдаж байсан. Иймээс Элбэг хааныг монголын сурвалж бичигт Элбэг нигүүлсэнгүй хаан гэж бичиж байсан. Түүнийг хаан ширээнд сууж байх үед Мин болон Ойрадын зүгээс монголын хил рүү довтлох тулах, бослого тэмцэх их байв. Тухайн үед хариас Мин, дотоодоос Ойрадууд төрийг түгшээж байв. Ойрад болон Боржигины ихэд харилцаа муу байсан. Саган сэцэний бичсэнээр Элбэг хаан өөрийнхөө хийсэн буруу зүйлсийнхээ хариуцлагыг өөрөө хүлээсэн.
Элбэг хаан нэг өдөр ан хийж яваад цасан дээр цус тунасан туулайн цусыг хараад “Цас шиг цагаан царайтай, цус шиг улаан хацартай хүүхэн байдаг болов уу?” гэж асуухад Ойрадын Хуухай тайюу: ”Энэ мэт өнгөт эм буй”[8] гэж хэлэхэд хаан: “Тэр үзэсгэлэн гоог хэн гэдэг юм бэ?” гэж асуухад Хуухай тайюу: ”Үзэж үл болох, үзье
гэхүл хэлье. Тэр бол таны дүү Дүүрэн Төмөр хунтайжийн эхнэр Өлзийт гоо хунбэйж бэр чинь энэ мэт үзэсгэлэнт буй"[8] гэж хариулахад Элбэг нигүүлсэгч хаан “Өгүүлснийг хүргэгч, санасныг бүтээгч Хуухай тайюу минь, чи түүнийг надад үзүүл. Би чамайг чинсан болгож, дөрвөн Ойрадыг мэдүүлсү”[8] гэж Хуухай тайюуд зарлиг буулгав. Хуухай тайюу Дүүрэнтөмөр хунтайжийг үтэр авд мордсон хойгуур очоод ”Хаан чиний өнгө гэрлийг үзье гэнэм”[9] гэж хэлэхэд Өлзийт гоо хунбэйж бэр нь уурлаж хэлсэн нь:
"Тэнгэр газар нийлдэг билүү
Дээд эзэд бэрээ үздэг билүү
Хаан хар нохой болов уу
Хан хөвгүүн нь үхэв үү"[9]
гэхэд Хаан эдгээр үгсийг үл тоон дүү (зарим сурвалжид хүү[8] гэдэг) Хархучуг дүүрэнтөмөр хунтайжийг аваас ирэх замд нь тосон егүүтгэж, эхнэр Өлзийтийг нь гурван сартай жирэмсэн[10] байхад хүчээр авчээ. Хожмын нэг өдөр Хуухай тайюу хааны өргөөнд тараг гуйхаар ирэхэд хаан анд яваад байсангүй учир тэрээр хааны гэрийн урд хүлээж байтал Өлзий хатан өргөөндөө дуудан ирүүлээд архи хундагалаж өгөв. Тэгэхдээ Хуухай таюуд аяганд хорзонд шар тос хийн бариад, өөрийнхөө аяганд ус хийж өгүүлсэн нь:
Муу биеийг минь сайн болгов чи
Бага биеийг минь их болгов чи
гэж хэлээд согтоож унагаад өөрийнхөө хувцсыг урж, үс гэзгээ сэгсийлгээд, Харгучуг хунтайжийн хөтөч Догшин шарыг хаанд илгээж ирүүлэн уйлан хайлан Хаанд Хуухайг ховлоход Хуухай таюу сэрээд зугтаж мориндоо мордон зугтаах замд харвалдахад хааны чигчий хурууг харвахад хааны албатууд Хуухайг барьж хороон авч ирэхэд, Өлзийт хатан хааны цус, Таюугийн тос хоёрыг нийлүүлэн долоож
"Хөвгүүнээ алагч хаан цусан өглөгт болж, эзнийхээ аминд хор хургэгч Таюугийн тосыг үтэрлэн нийлүүлж эм хүний авах өшөө энэ буюу. Хэзээ үхвээс юун чам"[8] гэх зэргээр хэлсэнд Элбэг хаан буруу хардаж, Хуухайг хилсээр хөнөөснөө ойлгосон ч, ял хэлэлцсэнгүй. Тэгээд тэр Дөрвөн Ойрад түмнийг Хуухайн хүү Батулад мэдүүлж чинсан цол өгч, өөрийн охин Самур гүнжээ хатан болгон соёрхов. Дөрвөн түмэн Ойрад гэх тэр бөлгөө. Хэргийн үнэн учрыг мэдсэн Батула Чинсан эцгийнхээ өсийг авахаар, хэрэнэгүдийн Үгэчи хашиха ноён намайг амьд байхад миний зарц Батулад Ойрадыг хуваан захирууллаа гээд уурлан Батулагийн хамтаар цэрэглэн ирж байлдаад, Элбэг Нигүүлсэгч хааныг хөнөөжээ. Энэ тухай Лувсанданзангийн Алтан Товчид: "Элбэг хааныг Ойрадын Батула Чинсан ... хороож тэнгэр болгов. Батула чинсан ... эхлэн дөрвөн түмэн Ойрадыг аван харь дайсан болов..." гэжээ. Ийнхүү Элбэг Нигүүлсэгч хааны зүй бус авир Монголд хор болов.
- Төрийн хаад суудлаа засаж чадахгүй бол
- Түмэн олон гүйдлээ олж чаддагүйг
- Элбэг Нигүүлсэгч хааны түүх харуулдаг билээ.
Элбэг нигүүлсэгч хааны гэм: Өөрөөс дүүгийн гэргийг сонждоггүй байтал өөрийн дүүгийн гэргийг сонжсон нэг гэм. Монголчууд эрт цагаас 3 амьтан хорлохыг цээрлэдэг байжээ. Үүнд буга, чоно, туулай. Гэтэл Элбэг нигүүлсэгч хаан чандага буюу туулай алснаар нэг гэм хийсэн буюу тэнгэр нь хаясан гэж үздэг байна.
Өмнөх Энх хаан |
Монголын Их Хаан 1393-1399 |
Дараах Гүнтөмөр хаан |
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.106
- ↑ Жамба.Асрагч нэртийн түүх, Лу.Алтан товч
- ↑ Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. p. 103.
- ↑ Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 103–104.
- ↑ МУИС, Монгол Судлалын Төв (2006). Эртний Монголын Хаадын Их Шар тууж оршивой. Translated by Ц, Шагдарсүрэн; Э, Мөнх-Учрал (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. p. 61.
- ↑ "МОНГОЛЫН ХААН ШИРЭЭГ СОЛОНГОС ЦУСТАЙ". Эх хувилбараас архивласан: 2022-08-11. Татаж авсан: 2022-08-11.
- ↑ Буяндэлгэр. The Lineage and Political Situation of the Northern Yuan Khans Before the Middle of the 15th Century, Volume 6, Research on Mongolian History
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 8.4 Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 237–238.
- ↑ 9.0 9.1 9.2 ., Жамба (2006). Асрагч нэртийн түүх. Translated by Д, Заяабаатар (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 45–46.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. p. 106.