Экспорт

Экспорт -гэж олон улсын худалдаанд бараа товар буюу ямар нэг үйлчилгээг гадаад оронд гаргаж зарахыг хэлдэг ойлголт. Энэ үг нь латин. "exporto" гэж үгнээс гаралтай бөгөөд шууд утгаараа «боомтоос гаргах» гэсэн үг.

Гадаадад бараа, үйлчилгээ гаргаж зарж байгаа хуулийн этгээдийг "экспортлогч" гэнэ, харин гадаадаас бараа, үйлчилгээ оруулан худалдан авч байгаа этгээдийг "импортлогч" гэнэ.

Экспорт, импорт нь олон улсын худалдааны буюу олон улсын эдийн засгийн харилцааны үндсэн суурь болдог байна.

Үндсэн ойлголтEdit

Барааны экспорт бол тодорхой материаллаг эд зүйлийг гадаадад гаргахыг хэлнэ. Үйлчилгээний экспорт бол гадны түншүүдэд үйлдвэрлэлийн болон хэрэглээний үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ. Хөрөнгийн экспорт бол -гадаадад өөрийн ямар нэг үйлдвэрлэл эрхлэх зорилготой хөрөнгө оруулахыг хэлнэ.

Экспорт бол олон улсын хөдөлмөр хувиарлалтын үр дүн бөгөөд экспортын материаллаг суурь бол ашиг олох явдал юм. Олсон ашиг нь эргээд импортоо төлөх эх үүсвэр болдог зарчимтай.

Тодорхой нэг улсын экспорт, импортын харьцаа нь тухайн улсын Гадаад худалдааны баланс гэдэг. Энд бараа, үйлчилгээ хамрагддаг. Нэг ёсондоо аль нэг улсын экспорт импортоосоо илүү байх тусам тухайн улсад ашигтай баланс байдаг.

Монгол улсын экспортEdit

Монгол Улс 2020 оны эхний улиралд гадаадын 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.0 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар болжээ. Бараа эргэлт өмнөх оныхоос 860.1 (28.1%) сая ам.доллароор, үүнээс экспорт 735.9 (41.5%) сая ам.доллароор, импорт 124.2 (9.7%) сая ам.доллароор тус тус буурсан үзүүлэлттэй байжээ. /Үндэсний Статискийн газрын мэдээ/.

Мөн 2020 онд манай 2 хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 1.2 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 56.5 хувь, нийт экспортын дүнгийн 87.3 хувийг бүрдүүлж байна. БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 26.7 хувийг чулуун нүүрс, 38.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британид экспортолсон барааны 84.0 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 91.6 хувийг жоншны экспорт, Сингапур улсад экспортолсон барааны 51.7 хувийг чулуун нүүрс эзэлж байжээ.