Эзэн хааны коллеж (Лондон)
Эзэн хааны коллеж (албан ёсоор Эзэн хааны шинжлэх ухаан, технологи, анагаах ухааны коллеж) нь 1907 онд байгуулагдсан, 2007 оны дэлхийн их дээд сургуулиудын дунд (THES - QS World University Rankings) тавд жагссан, Лондонд байрладаг дээд боловсролын байгууллага юм.[1]
Тус коллеж нь Британийн томоохон сонины холбоодын гаргасан жагсаалтад хоёрдугаар байранд орсон гуравхан их дээд сургуулийн нэг юм. Тухайлбал 1999, 2000 онд Таймс-ын (The Times) жагсаалтад Оксфордын Их сургуулийн дээр хоёрдугаар байрт орж байв. ('Нэр хүнд'-ийг үзнэ үү). Сургалт, эрдэм шинжилгээний ажил нь шинжлэх ухаан, техник, анагаах ухаанд илүү төвлөрдөг бөгөөд сүүлийн үед Бизнесийн сургууль болон хүмүүнлэгийн тэнхим байгуулагдсан.
Тус коллежийн гол хотхон нь Төв Лондоны Өмнөд Кенсингтонд байрладаг. Анх Лондоны Их Сургуулийн бүрэлдхүүнд багтдаг коллеж байж байгаад 2007 оны долдугаар сарын 8-нд 100 жилийнхээ ойгоор тусдаа коллеж болсон.[2]
БүтэцЗасварлах
Тус сургууль гурван факультетэд хуваагддаг. Тухайлбал техникийн ухаан, анагаах ухаан, байгалийн шинжлэх ухааны факультет. Түүнчлэн бизнесийн сургууль болон хүмүүнлэгийн тэнхим байдаг. Гэхдээ хүмүүнлэгийн тэнхимийн гол зорилго нь бусад факультет, тэнхимийн оюутнуудад сонгон суралцах сэдвээр болон хэлний сургалт явуулдаг.
2005-2006 онд тус коллежид 11000 оюутан бүтэн цагаар суралцаж байв.
Эрдэм шинжилгээний ажилЗасварлах
Тус коллежийн эрдэм шинжилгээний ажлаас олдог орлого нь НВУ-даа хамгийн ихэд тооцогддог. Тухайлбал 2005-2006 онд нийт 204.8 сая паундын орлого олсон.[3].
Нэр хүндЗасварлах
2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 | 2002 | 2001 | 2000 | 1999 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Times Good University Guide | 3rd[4] | 3rd[5] | 3rd | 3rd[6] | 3rd | 3rd | 3rd[7] | 3rd | 2nd [8] | 2nd [9] |
Guardian University Guide | 3rd[10] | 3rd | 5th[11] | 3rd[12] | 3rd | |||||
Sunday Times University Guide | 4th[13] | 4th | 4th[14] | 3rd[14] | 3rd[15] | |||||
Daily Telegraph | 3rd[16] | n/a | n/a | n/a | 3rd | |||||
Times Higher Educational Supplement (THES) | 3rd | 3rd | 3rd[17] | 3rd [18] | n/a | n/a | n/a | n/a | n/a |
2008 | 2007 | 2006 | 2005 | |
---|---|---|---|---|
THES - QS World University Rankings | 5th[1] | 9th[1][19] | 13th[20] | |
Academic Ranking of World Universities | 27th[21] | 23rd[22] | 23rd[23] | 23rd[24] |
Компьютерийн тэнхим нь НВУ-д хамгийн шилдэгт тооцогддог бөгөөд 2007 онд Гардиан сонины их сургуулийн лавлахт анх удаа Кэмбрижийн Их Сургуулийн компьютерийн лабораториос илүү гарсан.[25]. THES тус тэнхимийг компьютерийн чиглэлээр дэлхийн хэмжээнд 4-р байранд оруулсан.
Файнэншл Таймс сонин Эзэн хааны коллежийн Бизнесийн сургуулийг Европын шилдэг 10 сургуульд оруулж тооцсон.[26]
2008 оны ARWU зэрэглэлээр Эзэн хааны коллеж анагаах ухааны чиглэлээр дэлхийд 26-д жагссан бөгөөд НВУ-ын гуравхан анагаах ухааны сургууль л тус сургуулийн дээр жагсчээ. Тухайлбал: Оксфорд 12-т, Лондоны Их Сургуулийн Коллеж 13-т, Кэмбриж 16-т.[27] Тус коллеж техникийн ухаан, мэдээллийн технологиор дэлхийд 25-т жагсчээ.[28] Түүнчлэн байгалийн ухаанаар дэлхийд 27-д жагссан.[29]
Багш, судлаачдын тоо 3000 орчим хүрдэг. Эднээс 53 нь Эзэн хааны нийгэмлэгийн гишүүн, 57 нь Эзэн хааны техникийн ухааны академийн гишүүн. 14 Нобелийн шагналтан тус коллежоос төрсөн.
Байр сууцЗасварлах
Эзэн хааны коллеж Төв Лондон, Ийлинг, Аскот, Вайд нийт 30 гаруй оюутны байртай. Түүнчлэн оюутнууд Лондоны Их Сургуулийн Коллеж дундын оюутны байранд байрлах эрхтэй. Нийт 3000 гаруй өрөө байдаг.
Эзэн хааны коллежийн оюутны холбооЗасварлах
Эзэн хааны коллежийн оюутны холбоо нийт 300 клуб, нийгэмлэгтэй[30] нь Нэгдсэн Вант Улсдаа хамгийн олонд тооцогдоно.
Лавлах материалЗасварлах
- ↑ 1.0 1.1 1.2 THES - QS World University Rankings 2007. QS TopMBA. 2007-11-09-д хандсан.
- ↑ University of London: Imperial College Leaves University of London
- ↑ http://www3.imperial.ac.uk/portal/pls/portallive/docs/1/7319726.PDF
- ↑ The Times Good University Guide 2008. The Times. 2007-11-03-д хандсан.
- ↑ The Times Good University Guide 2007 - Top Universities 2007 League Table. The Times. 2007-11-03-д хандсан.
- ↑ The Times Top Universities. The Times. 2007-11-03-д хандсан.
- ↑ The Times Good University Guide 2002 - The Times 2002 Good University Guide Overall Rankings. The Times. 2007-12-05-д хандсан.
- ↑ The Times Top Universities. The Times. 2007-12-04-д хандсан.
- ↑ Thes Times 1999 League Table. The Times. 2007-12-04-д хандсан.
- ↑ University ranking by institution. The Guardian. 2007-10-29-д хандсан.
- ↑ University ranking by institution. The Guardian. 2007-10-29-д хандсан.
- ↑ University ranking by institution. The Guardian. 2007-10-29-д хандсан.
- ↑ The Sunday Times Good University Guide League Tables. The Sunday Times. 2007-11-03-д хандсан.
- ↑ 14.0 14.1 The Sunday Times University League Table. The Sunday Times. 2007-11-03-д хандсан.
- ↑ The Sunday Times University League Table. The Sunday Times. 2007-11-03-д хандсан.
- ↑ University league table. The Daily Telegraph. 2007-10-29-д хандсан.
- ↑ THE WORLD’S TOP 200 UNIVERSITIES. THES. 2007-10-29-д хандсан.
- ↑ THE WORLD’S TOP 200 UNIVERSITIES. THES. 2007-10-29-д хандсан.
- ↑ Oxbridge closes gap on Harvard in world university rankings. The Guardian. Guardian Media Group (2007-10-05). 2007-11-09-д хандсан.
- ↑ THES - QS World University Rankings 2005. THES. 2007-11-03-д хандсан.
- ↑ Academic Ranking of World Universities by Shanghai Jiao Tong University 2008
- ↑ Academic Ranking of World Universities by Shanghai Jiao Tong University 2007
- ↑ Academic Ranking of World Universities by Shanghai Jiao Tong University 2006
- ↑ Academic Ranking of World Universities by Shanghai Jiao Tong University 2005
- ↑ Guardian Unlimited: Education
- ↑ FT.com / Business Education / European Business school rankings
- ↑ field
- ↑ ARWU Top 100 world universities in Engineering/Technology and Computer Sciences, 2007, <http://ed.sjtu.edu.cn/ARWU-FIELD2007/ENG.htm> (retrieved on 2007-10-12)
- ↑ ARWU Top 100 world universities in Natural Sciences and Mathematics, 2007, <http://ed.sjtu.edu.cn/ARWU-FIELD2007/SCI.htm> (retrieved on 2007-10-12)
- ↑ Imperial College Union