Эдриен Броуди (Англи: Adrien Nicholas Brody; 1973 оны дөрөвдүгээр сарын 14; Нью-Йорк[1], Куинс) — Америкийн жүжигчин, продюсер.

Эдриен Броуди
Adrien Brody
Эдриен Броуди 2014 онд
Эдриен Броуди 2014 онд
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1973 оны 4 сарын 14
Төрсөн газар Куинс, Нью-ЙоркАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1988—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Оскар» (2003)
«Сезар» (2003)

Тэрээр 40 гаруй кинонд тоглохдоо «Оскар», «Сезар» (Америк жүжигчидээс ганцаараа) шагналыг «Шилдэг жүжигчин» төрөлд хүртэж байв. «Төгөлдөр хуурч» кинонд бүтээсэн Польш-еврей (Броуди өөрөө Унгар, Польш, Чех гаралтай еврей) хөгжимчин Владислав Шпильманы дүрээр алдараа цууриатуулсан.

«Нарийн улаан зурвас» (1998), «Төгөлдөр хуурч» (2002), «Тосгон» (2004), «Кинг-Конг» (2005) зэрэг түүний тоглосон бүтээлүүдийг онцлохоос гадна «Төсөөлөл», «Жалло», «Элч» зэрэгт продюсерээр ажилласан.

Эдриен Броудийн нэрээр № 9974 гаригийг нэрлэсэн түүхтэй.

Цахим холбоос засварлах

  Commons: Эдриен Броуди – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • Эдриен Броуди — Internet Movie Database
  • "The Amazing Adrien". sylviaplachy.com. Archived from the original on 2008-12-23. Retrieved 2009-03-04. {{cite web}}: Unknown parameter |description= ignored (help)

Лавлах холбоос засварлах

  1. Adrien Brody Biography (1973-), filmreference.com, 2015-04-17